logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дэлхийн шилдэг нийтийн тээвэртэй хотуудын эрэмбэд Сингапур, Хонконг тэргүүллээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 12 сарын 26 11:00
    845

    Зургийг: Edwin Koo/Bloomberg

    Сингапурын нийтийн тээврийн нийт зорчилт энэ онд цар тахлын өмнөх түвшнийхээ 93.5 хувьд хүрч сэргэжээ

    Хотын зорчилт хөдөлгөөний ирээдүйд бэлэн байдлаар нь дэлхийн томоохон хотуудыг үнэлдэг "Urban Mobility Readiness Index"-ийн энэ оны тайланд Сингапур дэлхийн шилдэг нийтийн тээврийн системтэй хотоор нэрлэгджээ. Харин Азийн санхүүгийн өөр нэг төв Хонконг хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол Скандинавын төлөөлөл Стокхольм, Копенхаген хотууд гурав, дөрөвдүгээрт бичигдсэн байна.

    Сингапурын нийтийн тээврийн нийт зорчилт энэ онд цар тахлын өмнөх түвшнийхээ 93.5 хувьд хүрч сэргэжээ. Тус хот-улс төмөр замын сүлжээгээ 2030-аад он гэхэд 360 гаруй километрээр уртасгахаар төлөвлөсөн тул нийт айл өрхүүдийн 80 хувь нь ихдээ 10 минут алхах зайнд галт тэрэгний зогсоолтой болох юм байна.

    Үүнээс гадна Сингапурын тээврийн сүлжээнд автоматжуулалт нэвтэрсэн байдал бусад том хотуудынхаас харьцангуй өндөр байгаа аж. Сүүлийн жишээ гэвэл 2024 оны VI сард нийтийн тээврийн үйлчилгээндээ анх удаа жолоочгүй автобус гаргажээ.

    Шилдэг нийтийн тээвэртэй хотуудын эрэмбэ  

    1. Сингапур

    2. Хонконг

    3. Стокхолм/Швед

    4. Копенхаген/Дани

    5. Парис/Франц

    6. Вена/Австри

    7. Берлин/ХБНГУ

    8. Цюрих/Швейцар

    9. Осло/Норвег

    10. Токио/Япон

    “Oliver Wyman Forum”, Беркели дахь Калифорнийн их сургуулийн хамтран гаргасан "Urban Mobility Readiness Index"-д хотуудыг үнэлэхдээ дэд бүтцийн хөрөнгө оруулалт, системийн үр ашигтай байдал, шинэ технологийн ашиглалтаас эхлээд алхахад ээлтэй байдал, агаарын чанар хүртэлх 71 үзүүлэлтийг шалгуур болон ашиглажээ.

    Индексэд бэлэн байдлын ерөнхий бүлгээс гадна тогтвортой байдал, нийтийн тээвэр, технологи гэсэн тусдаа дэд бүлгүүдээр хотуудыг эрэмбэлсэн байна. Энэ оны ерөнхий эрэмбэд АНУ-ын Сан-Франциско хот тэргүүлж, Парис болон Сингапур удаалжээ.

    Cэтгэгдэл бичих