logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Латин Америкийн улсуудын валют өсөлтөөрөө хөгжиж буй орнуудыг тэргүүлж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 09 14:40
    478

    Зургийг: Erica Canepa/Bloomberg

    Мексикийн песогийн ханш хоёр гаруй хувиар чангарлаа

    АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн хамгийн сүүлд гарсан мэдээлэл дэлхийн хамгийн том эдийн засаг мэдэгдэхүйц удаашрах вий гэсэн болгоомжлолыг буурууллаа. Ингэснээр түүхий эдүүдийн үнэ өсөж, хөрөнгийн захуудад өсөлт давамгайлж эхлээд байна.

    Түүнчлэн Латин Америкийн улсуудын валютын ханш өсөлтөөрөө хөгжиж буй орнуудыг тэргүүлж эхэллээ. Мексикийн Төв банк бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргаад байгаа ч песогийн ханш хоёр гаруй хувиар чангарсан нь анхаарал татахуйц хөдөлгөөн болов.

    Колумбын песо болон Бразилийн реалын ханш мөн огцом өссөн нь хөгжиж буй орнуудын валютуудын ханшийн хөдөлгөөнийг харуулдаг гол индексийг 0.2 хувиар өсөхөд гол түлхэц болжээ.

    Өнгөрсөн долоо хоногт АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүний тоо сүүлийн нэг жилийн хамгийн өндөр дүнгээр буурсан үзүүлэлттэй байгааг пүрэв гарагт мэдээлсэн юм.

    Cэтгэгдэл бичих