logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Иран улсын Ерөнхийлөгч нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 20 14:40
    1169

    Зургийг: Office of the President of the Islamic Republic of Iran/Getty Images

    Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиситай хамт тус улсын Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян зорчиж явсныг “Mehr“ агентлаг мэдээлэв

    Иран улсын Ерөнхийлөгч Ибрахим Раиси нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдлаа. Түүний зорчиж явсан нисдэг тэрэг Иран болон Азербайжан улсын хил залгаа, тус улсын хойд бүс нутагт осолдсон бөгөөд түүнтэй хамт Ираны Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян зорчиж явсныг “Mehr“ агентлаг мэдээллээ. 

    63 настай Ерөнхийлөгч Ибрахим Раиси Азербайжантай хиллэдэг хилийн ойролцоо болсон арга хэмжээнд оролцоод буцаж явжээ.

    АНУ-ын зүгээс нисдэг тэрэгний осол ямар нэгэн гаднын халдлага байсан гэж үзэх баримт байхгүйг  мэдээлээд байна.

    Иран улсын Ерөнхийлөгч Ибрахим Раиси  амиа алдсан ч тус улсын дотоодын тогтвортой байдалд хүчтэй нөлөөлөхгүй гэж “Eurasia Group”-ийн шинжээчид үзэж байгаа ажээ. 

    Ираны Ерөнхийлөгч амиа алдсан тул дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хуулийн дагуу 50 хоногийн дотор зохион байгуулах юм байна. Энэ хугацаанд тус улсын дэд Ерөнхийлөгч Мохаммад Мохбер Ерөнхийлөгчийн албан тушаалыг түр хаших аж.

    Шашны хэт консерватив үзэлт Ибрахим Раиси 2021 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Барууны эсрэг улам хатуу чиг шугам баримтлах болсны сацуу түүний бүрэн эрхийн хугацаанд Иранд томоохон эсэргүүцлийн жагсаал, бослого хөдөлгөөн гарч байв. Хэдийгээр тэрбээр Ираны Хувьсгалт гвард зэрэг улсынхаа хамгийн чухал байгууллагуудад үзүүлэх нөлөө багатай байсан ч өдгөө 80 нас гарсан Дээд удирдагч Аятолла Али Хаменейг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгдэж байсан юм.

    Иран улсын Үндсэн хуулийн дагуу Ибрахим Раисийг тус улсын дэд Ерөнхийлөгч Мохаммад Мохбер залгамжлах ёстой ч эцсийн шийдвэрийг шашны дээд удирдагч Аятолла Али Хаменей батлах юм байна. 

    Cэтгэгдэл бичих