logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монголын топ компаниудын CEO нарыг барьц алдуулж буй сорилтууд: Сонгууль, ажиллах хүч ба бусад...
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 29 11:20
    958

    Зургийг: С.Батсайхан

    Гүйцэтгэх захирлуудын 72 хувь нь бизнес дэх Төрийн оролцоо их байна гэж хариулсан бол 58 хувь нь төлөөллийн байгууллагууд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг Төрд хүргэх, эрх ашгийг хамгаалах чиглэлд хангалтгүй ажилладаг гэж үзжээ

    Монгол Улсын эдийн засгийг төлөөлөхүйц “Топ 54” компанийн Гүйцэтгэх захирлын дунд явуулсан судалгааны үр дүнг “MMCG” компани танилцууллаа. Бизнесийн орчны 2024 оны гол трендүүд, тулгарах саад бэрхшээлүүд юу байхыг шийдвэр гаргагчид, удирдлагууд хэрхэн тооцоолж буйг харцгаая.

    Өсөлтийн саад – Сонгууль

    Хөрөнгө оруулалтын шийдвэрүүд сонгуулийн үр дүнгээс хамаарч хүлээгдэж байгаа нь эдийн засгийн өсөлтийг удаашруулах нэг хүчин зүйл болж байна гэж судалгаанд оролцсон Гүйцэтгэх захирлууд үзжээ. Бизнест улс төрийн хамаарал өндөр, органикаар хөгжих чадамжид нь нөлөөлдөг тухай байнга яригддаг асуудал эндээс мөн л харагдаж байна.

    Гүйцэтгэх захирлуудын 72 хувь нь бизнес дэх Төрийн оролцоо их байна гэж хариулсан бол 58 хувь нь төлөөллийн байгууллагууд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг Төрд хүргэх, эрх ашгийг хамгаалах чиглэлд хангалтгүй ажилладаг гэж үзжээ.

    unnamed (3).jpg

    Түүнчлэн эрчим хүч, дэд бүтэц, ажиллах хүчний хомсдол зэрэг хувийн хэвшил дангаараа шийдэхэд хүнд бусад сорилтууд хөндөгджээ. Тухайлбал: оролцогчдын 64 хувь нь ажиллах хүчний хомсдол буюу ажил хийх хүн олдохгүй байх асуудалтай нүүр тулсан байна.

    “MMCG” болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан судалгаагаар ажиллах хүчний хомсдол ойрын хэдэн жилдээ үргэлжилж, 2028 онд оргил цэгтээ хүрэх бөгөөд үүнд 90-ээд оны хүн амын төрөлт багатай мөчлөг нөлөөлж буйг дүгнэжээ.

    Тиймээс энэ мэтийн суурь асуудалд Засгийн газар болон бизнесүүд хамтран ажиллаж байж өнөөгийн эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах нөхцөл бүрдэхийг “MMCG”-ийн Гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ ярилцлагадаа онцолж байлаа.

    unnamed (4).jpg

    Хүнсний салбарын потенциал

    Хүмүүсийн амьдралын хэв маяг илүү дижитал хэлбэрт шилжиж буй энэ үед инновац нь өсөлтийг хангах гол чиглэл байна гэж Гүйцэтгэх захирлуудын 55 хувь нь үзжээ. Үүний тулд богино хугацаанд бизнес моделийн шилжилт хийх шаардлага тулгарч, хөрөнгө оруулалт ч нэлээд орох төлөвтэй.

    Ирэх нэг жилийн хугацаанд Гүйцэтгэх захирлуудын идэвхтэй судалж, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн технологиудын тэргүүн эгнээнд дата шинжилгээ, хиймэл оюун, робот автоматжуулалт орж байна. Хэдий тийм боловч компаниудын инновац, бизнес, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн процесс алдаатай, судалгаа хангалтгүй, чадавх тааруу байдаг нь тус судалгааны онцлох өнцгүүдийн нэг байв. Эхлээд зөв зүйлээ загварчилж, дараа нь тэдгээрээ зөвөөр загварчлах зарчимтай байдаг бизнес хөгжүүлэлтийг долоон шатлалт үйл явцыг Монголын бизнесүүд бүгдийг нь алгасах хандлагатай байдгийг “MMCG” онцолжээ.

    unnamed (6).jpg

    Үүнээс гадна Гүйцэтгэх захирлуудын хөрөнгө оруулахад хамгийн тохиромжтой гэж үзсэн салбаруудын хоёрдугаарт буюу уул уурхайн дараа хүнс үйлдвэрлэл, хамгийн сүүлд барилгын салбар орсон нь энэхүү судалгааны сонирхолтой үр дүнгүүдийн нэг байлаа. Цар тахлын дараагаас хүнсээ өөрсдөө үйлдвэрлэдэг болоход илүү анхаарч эхэлсэн нь Монгол Улсын хувьд ихээхэн таатай өөрчлөлт гэж харж байгаагаа Д.Бум-Эрдэнэ илэрхийлсэн юм.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих