logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Сэтгэл хангалуун бус ажилтнууд өнгөрсөн онд АНУ-ын компаниудад $1.9 их наядын алдагдал учруулжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 25 16:15
    1805

    Зургийг: Delmaine Donson/E+/Getty Images

    Ажил дээрээ сэтгэл хангалуун бус байна уу? Тэгвэл та ганцаараа биш...

    Хөмсгөө зангидсан ажилтнууд өнгөрсөн онд АНУ-ын компаниудад ойролцоогоор 1.9 их наяд ам.долларын бүтээмжийн алдагдал учруулсан байна гэж “Gallup” компани судалгаандаа онцоллоо. Тус компани сэтгэл хангалуун бус ажиллах нь мөнгөн дүнгээр хэрхэн илэрхийлэгдэхийг хэмждэг. Америкийн ажиллах хүчний дунд явуулсан тус судалгаа тааруухан үр дүнг харуулжээ. Тодруулбал: судалгаанд оролцогчдын ердөө гуравны нэг нь л ажилдаа идэвх оролцоотой байдаг гэж хариулсан байна. 

    “Gallup”-ийн өмнөх судалгаануудыг харвал ажилтнуудын идэвх оролцооны түвшин 10-аад жил өсөлттэй гарсаар 2020 онд оргил цэгтээ хүрч байжээ. Харин өнгөрсөн хэдэн жилд нийгмийн амьдралд цочир өөрчлөлт гарсан нь ажлын байран дахь сэтгэл ханамжийг бууруулсан байна. Маш олон ажилтан ажлын байр нь өөрсдөөс нь ямар хүлээлттэй байдгийг мэдэхгүй гэж хариулсан нь идэвх оролцоо багатай байгааг нь илтгэсэн аж. 

    Идэвх оролцоотой ажиллах хүчин бүтээмжийг ихэсгэж, борлуулалт, ашиг өсөхөд нөлөөлдөг тул энэ үзүүлэлт бага байх нь компаниудад эрсдэл нэмдэг.  Урам зоригтой ажилтнууд “байгууллагад нэн чухал олон сайн үр дүн авчирдаг” хэмээн “Gallup” компанийн ажлын байран дээрх судалгааны ажлыг хариуцсан ахлах судлаач Жим Хартер онцолж байлаа. 

    “Gallup” компани идэвх оролцоогүй ажилтнуудын үр дагаврыг ам.доллароор хэмжих замаар бүтээмж буурах нь ямар алдагдалд хүргэдгийг тооцоолсон байна. Дараа нь түүнийгээ нийт ажиллах хүчний тоо руу шилжүүлэхэд дэлхий даяар 8.8 их наяд долларын алдагдал гарсан байна. 

    Компанийн зүгээс энэ байдлыг сайжруулах арга замыг мөн санал болгосон юм. Үүнд долоо хоног бүр ажилтнуудтайгаа тулж ярилцан, бусад ажилтнуудтай хэрхэн хамтран ажиллах зөвлөгөө өгөх хэмээсэн байна. Тухайлбал: ажилтнууд бусадтайгаа хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөгөө авсны дараа 50-иас доош хувьтай байсан ажил үүргийн талаарх ойлголт нь 80 хувь болтлоо өссөн байна. Энэ төрлийн арга нь ялангуяа залуу ажилтнуудад хэрэгтэй байгаа юм. Учир нь залуус ажил, амьдралынхаа тэнцвэрийг олохын тулд ажлаа ойр ойрхон солих хандлагатай байдаг аж.

    Cэтгэгдэл бичих