logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Meta"-ийн ногдол ашгаас жилийн $700 сая Марк Закербергт хуваарилагдахаар байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 06 09:00
    511

    Зургийг: Bloomberg

    “Meta Platforms”-ийн нэгж хувьцааны үнэ баасан гарагийн арилжаагаар 20 хувийн өсөлттэй хаагдаж, 474.99 ам.доллар хүрсэн нь бүх цаг үеийн дээд түвшин болов

    “Meta Platforms”-ийн анхны ногдол ашгаас жилийн 700 сая гаруй ам.доллар Гүйцэтгэх захирал Марк Закербергт хуваарилагдахаар байна. 2022 онд нийт 27.1 сая ам.долларын цалин авсан түүний хувьд энэхүү ногдол ашиг хөрөнгийг нь чамлахааргүй дүнгээр арвижуулах юм. Хэдий тийм боловч энэ дүнд “Meta Platforms”-ийн хувьцааны огцом өсөлтийг оруулж тооцоогүй байна.

    Марк Закербергийн хөрөнгө сүүлийн байдлаар 28.1 тэрбум ам.доллароор өсөж, 170.5 тэрбум ам.доллар хүрснээр Билл Гэйтсийг гүйцэж, одоогоор “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексэд дөрөвдүгээрт бичигдэж байна.

    ZUCKERBERG-WEALTH-GFX.jpg

    “Facebook”-ийг эзэмшдэг “Meta Platforms” компанийн үнэлгээ нэг өдрийн дотор хөрөнгийн зах зээлийн түүхэнд байгаагүй их дүнгээр арчигдсан тааруу үзүүлэлт ердөө хоёр жилийн өмнө бүртгэгдэж байлаа.

    Түүнээс хойш компани урт зам туулж, зардлаа танах болон цэвэр ашгаа олон тэрбумаар нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулсны үр дүнд өнгөрсөн долоо хоногт дахин нэг сайн үзүүлэлттэй улирлын тайлангаар хувьцаа эзэмшигчдээ баярлуулсан юм. Зах зээл ч үүнд нь харамгүй шагнал хүртээсэн байна.

    unnamed (7).jpg

    Тус компанийн нэгж хувьцааны үнэ баасан гарагийн арилжаагаар 20 хувийн өсөлттэй хаагдаж, 474.99 ам.доллар хүрсэн нь бүх цаг үеийн дээд түвшин болжээ. Энэхүү цойлсон өсөлт компанийн зах зээлийн үнэлгээг 197 тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн нь үнэлгээний нэг өдрийн өсөлтийн дээд амжилтыг эвдэж, 2022 онд “Apple” ба “Amazon”-ийн тогтоож байсан өндөрлөгөөс давсан байна. 

    Cэтгэгдэл бичих