
Зургийг: Daniel Acker/Bloomberg
“Apple” компани хиймэл оюуны чипт суурилсан бүтээгдэхүүний өргөн хүрээний шинэчлэлийнхээ хүрээнд “Mac Mini” компьютерын шинэ загварыг энэ онд гаргахаар төлөвлөжээ.
Энэхүү загвар нь тус компанийн гаргасан хамгийн жижиг хэмжээтэй суурин компьютер болохоор байгааг ойрын эх сурвалж “Bloomberg”-т мэдээлсэн байна. Мөн 2010 оноос хойш буюу “Apple” компанийг Стив Жобс удирдаж байсан үеэс хойших дизайны томоохон шинэчлэлт хийгдсэн анхны загвар нь болох аж.
Шинэ “Mac Mini” нь өмнөх загваруудаасаа хамаагүй жижиг, 3.7 инчийн өргөнтэй “Apple TV”-ийн төхөөрөмжтэй бараг ойролцоо хэмжээтэй байх бөгөөд хоёр хувилбараар гарахыг мөн тодотгож байна. Нэг нь одоогийн “iPad Pro”-той төстэй эд ангиуд, M4 чиптэй байх бол нөгөө нь “Apple”-ийн удахгүй танилцуулах M4 Pro чипээр тоноглогдох аж.
Ирэх саруудад “Apple” компани “Mac Mini”-ээс гадна “Mac” компьютерын хэд хэдэн шинэ хувилбарыг танилцуулахаар төлөвлөжээ. Тодруулбал: энэ онд багтаан M4 чиптэй “iMac” суурин компьютер болон “MacBook Pro” суурин компьютерыг танилцуулах бол ирэх оны хавраас “MacBook Air”, оны дунд үед “Mac Pro” ба “Mac Studio”-ийн шинэ загваруудыг гаргахаар ажиллаж байна.