logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эрчимжиж, хэрэглэгчийн зарцуулалт саарав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 20 09:20
    256

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Дөрөвдүгээр сард БНХАУ-д орон сууцны үнийн уналт эрчимжжээ

    БНХАУ-ын хэрэглэгчийн зарцуулалт дөрөвдүгээр сард 2.3 хувиар өссөн нь 2022 оноос хойших хамгийн сул өсөлт болсны сацуу орон сууцны үнийн уналт эрчимжжээ. Нөгөө талд экспорт өсөж, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл эрчимжсэн нь тус улсын сэргэлт жигд бус байгаагийн бас нэг нотолгоо болов.

    Экспорт, үйлдвэрлэлийн өсөлт нь АНУ, Европтой үргэлжлүүлж буй худалдааны зөрчлийн улмаас богино настай байх эрсдэлтэй аж. Баасан гарагт Бээжингээс үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ дэмжих шинэ төлөвлөгөө зарлаж, зээлдэгчдэд тавигдах нөхцөлийг хөнгөвчилж, орон сууцны худалдан авалтад зарцуулах төсвийн хөрөнгө баталсан байна.

    “Худалдааны сөргөлдөөн нь БНХАУ-ын энэхүү экспорт дагасан өсөлтийн тогтвортой байдалд асуудал учруулна. Эцсийн эцэст БНХАУ дотоодын эрэлтээ л өсгөх ёстой” хэмээн “Standard Chartered”-ийн Ахлах эдийн засагч Дин Шуан онцоллоо.

    Cэтгэгдэл бичих