logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Jade Gas Holdings” компани “Mongolian Mining Corporation”-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 29 09:20
    730

    Зургийг: jadegas.com.au

    “Jade Gas Holdings” болон “Mongolian Mining Corporation” байгалийн хийн бүтээгдэхүүнийг уурхайн үйл ажиллагаа болон тээврийн чиглэлд ашиглахад хамтрахаар тохиролцжээ

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas Holdings” компани Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

    Талууд байгалийн хийн бүтээгдэхүүнийг уурхайн үйл ажиллагаа болон тээврийн чиглэлд ашиглахад хамтран ажиллахаар тохиролцсон байна. Цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр зардлаа бууруулж, байгаль орчинд илүү ээлтэй байхад ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

    Энэхүү алхам нь “Jade Gas Holdings”-ийн хувьд байгалийн хийн олборлолт, борлуулалт хийхэд томоохон түлхэц болохоор байна гэж тайландаа дурджээ.

    Cэтгэгдэл бичих