
•Live
Биднийг дагах
Хиймэл оюун
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Ц.Батжаргал
Хиймэл оюун
Нийтлэлийг хуваалцах
Ц.Батжаргал
ASML Holding: Бидний оролцоогүйгээр генератив хиймэл оюуны тэсрэлт болох боломжгүй
Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 25 14:20
2188
Зургийг: Peter Boer/Bloomberg
"ASML Holding”-ийн хувьцааны ханш сүүлийн 14 сарын хамгийн өндөр дүнгээр өслөө
Голландын “ASML Holding” компанийн Гүйцэтгэх захирал Питер Веннинк "Хиймэл оюуны тэсрэлт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт хагас дамжуулагч үйлдвэрлэгч төхөөрөмжийнх нь эрэлтийг нэмэгдүүлнэ" гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
“Хиймэл оюунд их хэмжээний тооцоолох хүч, өгөгдөл хадгалах шаардлага бий болно. Манай технологигүйгээр үүнийг хийх боломжгүй гэж бодож байна" гэж “ASML Holding”-ийн Гүйцэтгэх захирал “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
2023 оны IV улиралд тус компанийн захиалгын хэмжээ түүхэн дээд түвшинд хүрч, өмнөх улирлаасаа гурав дахин өсжээ. Ингэснээр “ASML Holding”-ийн хувьцааны ханш сүүлийн 14 сарын хамгийн өндөр дүнгээр өсөөд байна.
Cэтгэгдэл бичих