logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Кофены зах зээлд кафейнгүй кофе хүчээ аваад байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 15 14:45
    459

    Зургийг: Swiss Water Process

    Кафейнгүй кофе хэрэглээний өсөлт өнгөрсөн таван жилийн хугацаанд энгийн кофены өсөлтийг хурдаараа давжээ

    Кафейнгүй кофе буюу "декаф" нь кофены зах зээлийн дотор ч, гадна ч хошигнолын бай болсоор ирсэн юм. Хэдий тийм боловч сүүлийн жилүүдэд энэ төрлийн кофены чанар болон нэр хүнд чимээгүйхэн өссөөр байна. "Декаф"-ын зах зээл 2022 онд 19.5 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан бол энэ арваны эцэс гэхэд 28.86 тэрбум ам.доллар болж тэлнэ гэж “Skyquest Technology” тооцоолжээ.

    “Swiss Water Decaf” компанийн Маркетинг хариуцсан захирал Эрин Рид 2022 онд “Кафейнгүй кофе хэрэглээний өсөлт өнгөрсөн таван жилийн хугацаанд энгийн кофены өсөлтийг хурдаараа давсан” хэмээн мэдээлж байжээ. Сүүлд тэрбээр үүнийгээ бататгаж, "Гараар хуурсан, өндөр чанарын кафейнгүй кофены өсөлтийн тренд одоо ч хэвээр хадгалагдаж байна. Мэргэжлийн тусгай сегментдээ бүр ч илүү хүчтэй байгаа” гэсэн байна.

    Алкохолгүй коктейль, махгүй бургер эрчээ авч байхад декаф тийм ч хачирхалтай сонголт шиг санагдахаа больсныг Чикагогийн “Reprise Coffee Roasters”-ийн Үүсгэн байгуулагч Адам Паронто мөн онцолж байв.

    "Хүмүүс кофегоо уусан хэвээр байх ч ажил дээрээ, гэртээ гээд хаа ч байсан кофегүй байж чадахгүй болтлоо донтохыг хүсэхгүй байна" гэжээ.

    Cэтгэгдэл бичих