logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Үнэ нь дээд түвшинд дөхсөн ч Азид алтны эрэлт өндөр хэвээр байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 12 11:30
    501

    Зургийг: Chalinee Thirasupa/Bloomberg

    Алт унц нь 2317 орчим ам.доллароор арилжаалагдаж байна

    Эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдлын нөлөөгөөр Ази тивд алт худалдан авах эрэлт өссөөр байна. Алт унц нь 2317 орчим ам.доллароор арилжаалагдаж байгаа нь өмнөх оны мөн үеэс 12 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Мөн өнгөрсөн сард хүрсэн түүхэн дээд цэгээсээ зургаан хувиар доогуур түвшинд арилжаалагдаж байна.

    Хөрөнгө оруулагчдын үл хөдлөх хөрөнгө, хувьцаа зэрэг бусад хөрөнгө оруулалтын сонголтуудад итгэх итгэл буурсан нь алтны эрэлтийг нэмэгдүүлэх хүчин зүйлүүдийн нэг гэж шинжээчид үзэж байгаа аж.

    “Макро эдийн засгийн нөхцөл байдал хэвийн түвшиндээ орж, үл хөдлөх хөрөнгө, хувьцаанд хөрөнгө оруулах сонирхол эргэн сэргэж эхлэх үед л алтны үнэд нөлөөлж магадгүй” гэж Лондоны Үнэт металлын зах зээлийн холбооны Гүйцэтгэх захирал онцолж байна.

    Юанийн ханш сулрахтай зэрэгцэн үл хөдлөх хөрөнгийн уналт, худалдааны хурцадмал байдалтай нүүр тулаад буй БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын алт худалдан авах эрэлт нэмэгдээд байгаа аж. БНХАУ-ын Төв банкны алт худалдан авалт энэ оны эхний улиралд 27 хувиар өссөн байна. 

    Cэтгэгдэл бичих