logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Төгрөгийн ам.доллартой харьцах ханш сүүлийн нэг жил хагасын дээд түвшнээ хадгалсан хэвээр байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 15 11:15
    295

    Зургийг: С.Батсайхан

    Төгрөг юань болон рублийн эсрэг оны эхнээс 0.02 хувиар, еврогийн эсрэг 0.04 хувиар, иений эсрэг 0.07 хувиар чангараад байна

    Төгрөгийн голлох валютуудтай харьцах ханш он гарсаар харьцангуй тогтвортой буюу үл ялиг чангараад байна. Ам.доллартой харьцах ханш огцом өөрчлөлтгүй буюу тогтвортой байгаа юм. Даваа гарагт төгрөг ам.долларын хослол 3376-д мөрдөгдөж байгаа нь оны эхний үетэй харьцуулахад 0.01 хувиар чангарлаа. 

    Монгол Улсын худалдааны тэнцэл ашигтай гарч, гадаад валютын нөөц 5.2 тэрбум ам.доллар хүрээд буй нь валютын ханш тогтвортой хадгалагдахад эерэг нөлөө үзүүлж байна.

    Төгрөг юань болон рублийн эсрэг оны эхнээс 0.02 хувиар, еврогийн эсрэг 0.04 хувиар, иений эсрэг 0.07 хувиар чангараад байгаа юм. Сүүлийн байдлаар төгрөг рублийн эсрэг 0.41 хувиар суларлаа.

    Төгрөг иен болон юанийн эсрэг огцом өөрчлөлтгүй байгаа бол иений спот ханш 153 нэгжийн ойролцоо хэвээр байна. Харин төгрөг фунт стерлинг болон еврогийн эсрэг 0.59 хүртэлх хувиар чангараад байгаа юм.

    Европын Төв банкны шийдвэрийн дараа еврогийн ханш ам.долларын эсрэг энэ он гарсаар хамгийн доод түвшинд хүрлээ. Харин фунт стерлингийн ханш ам.долларын эсрэг 2.19 хувиар суларсан юм. Ингэснээр “Их 10”-ын бүлгийн валют дундаас хамгийн бага уналттай валют болж байна.

    Cэтгэгдэл бичих