
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Банк санхүү
Нийтлэлийг хуваалцах
Эдийн засагчийг дагах
Bloomberg TV Mongolia
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
Bloomberg TV Mongolia
Монгол Улсын гаргах шинэ бондын купоны санал өгөөжийн муруйгаас 72 суурь нэгжээр өндөр байна
Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 28 14:45
556
Зургийг: С.Батсайхан
Монгол Улсын Засгийн газар "Хуралдай" бондыг хугацаанаас нь өмнө эргүүлэн худалдан авах саналыг бонд эзэмшигчдэдээ хүргүүлээд байна
Монгол Улсын ЗГ-ын шинээр гаргах гэж буй 5.5 жилийн хугацаатай 350 сая ам.долларын бондын хүү урьдчилсан байдлаар 8.75 хувийн орчимд тогтоод байна.
“Bloomberg”-ийн тооцооллоор энэ нь Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөжийн муруйгаас 72.4 суурь нэгжээр өндөр түвшин болж байна.
Энэхүү бондоор татсан санхүүжилтээр 2024 онд төлөгдөх 8.75 хувийн купонтой “Хуралдай” бондыг хугацаанаас нь өмнө эргүүлэн худалдан авахыг зорьж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлд гаргасан “Government of Mongolia” бондын нэрлэсэн үнийг 100.00 ам.доллар тутамд 101.00 ам.долларын ханшаар хуримтлагдсан хүүгийн хамт буцаан худалдан авах болон шинээр гаргах бондоо солих саналыг хувьцаа эзэмшигчдэдээ хүргүүлээд байна.
Cэтгэгдэл бичих