logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Shein” компани АНУ-д хийх IPO-оо нууцлалын зэрэгт оруулах хүсэлт гаргав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 28 16:00
    239

    Зургийг: Stephanie Keith/Bloomberg

    “Shein”-ийн борлуулалт АНУ-ын “fast fashion” зах зээлд “Zara”, “H&M”-ийнхийг гүйцсэн гэж шинжээчид таамаглаж байна

    Хямд үнэтэй хувцасны жижиглэн худалдаа эрхлэгч “Shein” компани АНУ-д ирэх онд хийхээр байгаа IPO-оо нууцлалын зэрэглэлд оруулах хүсэлтийг зохицуулагч байгууллагуудад гаргасныг ойрын эх сурвалж мэдээлжээ.

    Анх БНХАУ-д байгуулагдсан ч одоо Сингапурт төвлөрч буй цахим худалдааны тус компани IPO хийхдээ “Goldman Sachs”, “JPMorgan”, “Morgan Stanley” банкнуудтай хамтран ажиллаж байгаа аж. Харин эдгээр банкнууд энэ талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. 

    “Shein” компани тренд дагасан хувцсыг маш хямдаар борлуулж хэрэглэгчдийн дунд алдаршсан юм. Тус компани үнэлгээгээ 90 тэрбум ам.доллар хүргэхийг зорьж байгаа талаар “Bloomberg” энэ сарын эхээр мэдээлж байв. Одоогоор “Shein”-ийн борлуулалт АНУ-ын “fast fashion” зах зээлд “Zara”, “H&M”-ийг гүйцсэн гэж шинжээчид таамаглаж байгаа аж. 

    Нөгөөтэйгөөр “Shein”-ийн хамтран ажилладаг үйлдвэрүүдэд ажиллах орчин нөхцөл муу, чанаргүй хувцас олон тоогоор үйлдвэрлэдэг, албадан хөдөлмөр эрхлүүлдэг нь тогтоогдсон БНХАУ-ын бүс нутгаас даавуу, материалаа татдаг зэрэг шалтгаанаар тус компани хурцаар шүүмжлүүлсээр байгаа юм. АНУ-ын Сенатын гишүүд компанийн Гүйцэтгэх захирал Крис Сьюд захидал бичиж, ажилчдынх нь хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл авахыг хүссэн байна. 

    Хэдий тийм боловч тэрхүү шүүмжлэл “Shein” компанийг дэлхий даяар худалдан авагчдыг байлдан дагуулахыг зогсоосонгүй. Өнгөрсөн онд тус компани АНУ, Канад, Европт нийлүүлэлтээ эрчимжүүлэхээр түгээлтийн шинэ төвүүд нээжээ. Түүнчлэн Бразил, Турк, БНЭУ-д үйлдвэрлэл явуулж эхэлсэн байна.

    Cэтгэгдэл бичих