logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    АНУ-ын прокурорууд тэрбумтан Гаутам Аданиг $250 саяын авлигын хэрэгт буруутгалаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 11 сарын 21 10:45
    464

    Зургийг: Sumit Dayal/Bloomberg

    Таван зүйл анги бүхий яллах дүгнэлтэд Гаутам Аданигийн зээг мөн буруутгасан байна

    АНУ-ын прокурорууд дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг, Энэтхэгийн тэрбумтан Гаутам Аданиг 250 сая гаруй ам.доллароор хэмжигдэх авлигын хэрэгт буруутай гэсэн дүгнэлт үйлджээ. Тодруулбал: Гаутам Адани болон бусад нэр холбогдогсод нарны эрчим хүчний төслийн гэрээ байгуулахын тулд Энэтхэгийн Засгийн газрын албан тушаалтнуудад авлига өгөхөөр амлаж, төсөлд санхүүжилт босгохоор хэлэлцээ хийж байсан АНУ-ын хөрөнгө оруулагчдаас дээрх төлөвлөгөөгөө нуун дарагдуулсан гэж үзсэн байна.

    Түүнчлэн таван зүйл анги бүхий яллах дүгнэлтэд Гаутам Аданигийн зээ, сэргээгдэх эрчим хүчний компани удирддаг Сагар Адани, Внит Жаин нарыг АНУ-ын хууль зөрчсөн гэж буруутгажээ.

    Боомтууд, нисэх буудлууд, эрчим хүчний шугам сүлжээ, авто зам гээд Энэтхэгийн эдийн засагт маш том нөлөөтэй төслүүдийг эзэмшдэг “Adani Group”-ийн хувьд энэ хэрэг нь ээлжит хямралын эхлэл болж магадгүй байна.

    Үүнээс өмнө активист хөрөнгө оруулагч “Hindenburg Research" тус группийг луйврын хэрэгт буруутгаж, улмаар зах зээлийн үнэлгээ нь ихээхэн дүнгээр унаад байсан юм.

    Cэтгэгдэл бичих