logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Авлаа, зарлаа... Хөрвөх чадварын үзүүлэлтээр тэргүүлж буй хувьцаанууд ба 2 өөр өнцөг
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 25 10:30
    882

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    2023 онд хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 172 ХК-ийн нэг тэрбум 136 сая ширхэг хувьцааг 518.4 тэрбум төгрөгөөр арилжаалжээ

    Зах зээлийн “шок”, өндөр хэлбэлзлээс хөрөнгө оруулагчдыг хамгаалдаг арилжааны хөрвөх чадварын үзүүлэлт дотоодын хувьцаат компаниудын хувьд өнгөрсөн онд хэр байсныг “Ти Ди Секьюритис ҮЦК” ХХК дүгнэжээ.

    Идэвх өндөртэй жил

    2023 онд системийн нөлөө бүхий томоохон банкнууд нээлттэй хувьцаат компани болсон нь хувьцааны арилжааны дүн өмнөх жилүүдээс огцом өсөхөд гол нөлөө үзүүлсэн байна.

    2023 онд хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 172 хувьцаат компанийн нэг тэрбум 136 сая ширхэг хувьцааг 518.4 тэрбум төгрөгөөр арилжаалсан байгаа нь нийт үнэт цаасны арилжааны үнийн дүнгийн 71 гаруй хувийг эзэлжээ. Үүнээс 66.42 хувийг анхдагч зах зээлийн, 33.58 хувийг хоёрдогч зах зээлийн арилжаа бүрдүүлж байна.

    unnamed (1).jpg

    Анхдагч зах зээлийн арилжааны хувьд нийт үнийн дүнгийн 53.3 хувийг “ХААН Банк”, 24.3 хувийг “Худалдаа, Хөгжлийн банк” эзэлсэн бол хоёрдогч зах зээлд арилжааны идэвхээр “Инвескор ББСБ” ХК тэргүүлсэн аж. 

    Хөрвөх чадварыг нь харвал…

    Хэдий тийм боловч арилжааны идэвх хамгийн өндөр үнэт цаасыг үнийн дүн болон ширхгээр дүгнэх нь учир дутагдалтайг “Ти Би Секьюритис ҮЦК”-ийн шинжээч Б.Билэгжаргал онцолж байна. Учир нь нэгж хувьцааны үнийн дүн өндөр бол нийт арилжааны дүн өндөр байх магадлал өндөр, харин нийт эргэлтэд байгаа хувьцааны ширхэг өндөр бол олон ширхэг арилжаалагдах магадлал өндөр ажээ.

    Тиймээс үнэт цааснуудын арилжааны үнийн дүнг 2023 оны эцсийн байдлаарх зах зээлийн үнэлгээнд нь харьцуулж хөрвөх чадварыг тооцоолбол дараах дүр зураг харагдаж байна.

    unnamed (2).jpg

    Хувьцааны авах, зарах захиалгын тасралтгүй урсгалыг хөнгөвчилдөг хөрвөх чадварын ач холбогдол эдийн засгийн тодорхойгүй байдлын үед улам нэмэгддэг. Санхүүгийн зохицуулах хорооны сүүлийн тайлангаас харвал 2023 оны III улиралд үнэт цаасны зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн бол харин хөрвөх чадвар нь 2.7 хувиас 1.3 хувь болж буурчээ.

    Хөрвөх чадвар бага, төвлөрөл өндөр зэрэг хөрөнгийн зах зээлийн одоогийн зарим асуудлыг шийдвэрлэе гэвэл мэргэжлийн хөрөнгө оруулагчид татах сувгуудыг нэмэх хэрэгтэйг эдийн засагчид хэлдэг.

    Зах зээлийн цар хүрээг тэлэхийн тулд удирддаг хөрөнгийн хэмжээг (AUM) өсгөх ёстой ч Монголын дундаж иргэний хуримтлалын хэмжээг авч үзвэл зөвхөн жижиг хөрөнгө оруулагчдад найдахад хэцүүг “Ашид Ассет Менежмент ҮЦК”-ийн Гүйцэтгэх захирал А.Батпүрэв онцолж байлаа.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих