logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Пакистаны рупи Азийн хамгийн тааруу үзүүлэлттэй валют болж энэ оныг үдэх төлөвтэй байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 28 13:00
    225

    Зургийг: Asad Zaidi/Bloomberg

    2023 онд гарсаар Пакистаны рупигийн ам.доллартой харьцах ханш 20 орчим хувиар сулраад байна

    Энэ он гарсаар Пакистаны рупигийн ам.доллартой харьцах ханш 20 орчим хувиар суларсан байна. Ингэснээр Азийн хамгийн тааруу үзүүлэлттэй валют болж энэ оныг үдэх төлөвтэй байгаа аж. Ханшийн уналт 2024 онд ч үргэлжилнэ гэж шинжээчид үзэж байна.

    “S&P Global Broad Market Index” 2024 оны эцэс гэхэд рупигийн ам.доллартой харьцах ханш 350 нэгж болтлоо суларна гэж таамаглаж байгаа аж. Даваа гарагт рупигийн ам.доллартой харьцах ханш 285-д хаагджээ.

    28-3.JPG

    Пакистаны өндөр өр төлбөр, гадаад санхүүжилтийн зөрүү нь рупигийн ханшид дарамт учруулж байгаа аж. Тус улс энэ жил дефолтын эрсдэлтэй нүүр тулаад байна. Мөн  гадаадын хөрөнгө оруулалт буурч, инфляцын түвшин нь Азийн бусад орнуудаас  хурдацтай өсжээ. Мөн тус улсын мөнгөн гуйвуулга зогсонги байдалд байгаа нь ам.долларын урсгалыг гаднын тусламжаас хамааралтай болгож байгаа аж.

    Олон Улсын Валютын Сан энэ сард Пакистан улсад 700 сая ам.долларын санхүүжилт олгохыг зөвшөөрсөн нь одоохондоо тус улсыг дефолт зарлахаас сэргийлж байна.

    Cэтгэгдэл бичих