logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Цацрал
    Худалдан авалтын идэвх суларч, зэс болон хөнгөн цагааны үнэ дээд түвшнээсээ буурлаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 31 16:40
    247

    Зургийг: Bartek Sadowski/Bloomberg

    Зэсийн үнэ Лондоны Металлын биржид тонн нь 10 мянга 159 орчим ам.доллароор арилжаалагдаж байна

    Суурь металлуудын үнэ үргэлжлэн буурсаар байна. Тухайлбал: саяхан бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрээд байсан зэсийн үнэ үргэлжлэн буурсан бол хөнгөн цагааны үнэ сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрснээсээ хойш мөн л уналттай байна.

    Аж үйлдвэрийн металлын зах зээл дэх огцом өсөлтийн дараа хөрөнгө оруулагчдад зарах сонирхол нэмэгдсэн нь суурь металлуудын үнэ буурахад нөлөөлж байгаа аж.

    Компаниудын зүгээс ч мөн зэсийн үнэ тонн нь 11 мянга 100 ам.доллар хүрэхэд худалдан авалтаа багасгасан ч хэрвээ 9500 ам.долларын түвшин рүү буурвал эргэн худалдан авалтаа эрчимжүүлж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

    Зэсийн үнэ Лондоны Металлын биржид сүүлийн байдлаар 2.9 хувиар унаж, тонн нь 10 мянга 159 орчим ам.доллароор арилжаалагдаж байна.

    Харин хөнгөн цагааны үнэ тонн нь 2799 ам.доллар буюу 2022 оны зургаадугаар сараас хойших дээд түвшинд хүрсний дараа 2.7 хувиар унаад байгаа аж. БНХАУ нүүрстөрөгчийн ялгарлын зорилтоо биелүүлэхийн тулд аж үйлдвэрийн металл үйлдвэрлэлийн хүчин чадалд хяналт тавих арга хэмжээ авахаар болсны дараа хөнгөн цагааны үнэ ийнхүү унаад байгаа юм.

    Cэтгэгдэл бичих