logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Эрдэмтэд, фермерүүд дэлхийн гадилын нийлүүлэлтийг аюулт мөөгөнцрөөс аврахаар яаравчилж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 28 13:30
    259

    Зургийг: Laurent Vautrin/Dole

    “TR4” мөөгөнцрийн аюул 25 тэрбум ам.доллароор үнэлэгдэх дэлхийн гадил жимсний зах зээлийн дийлэнхийг бүрдүүлдэг Өмнөд Америкийн хаалгыг аль хэдийн тогшиж эхлээд байна

    Дэлхийн гадил жимсний нийт экспортын 99 хувийг Кавендиш сортын гадил бүрдүүлдэг. Кавендиш гадилд цор ганц сул тал бий нь мөөгөнцөрт  маш өртөмтгий байдаг аж.

    “Tropical Race 4” (TR4) буюу "Fusarium Odoratissimum" гэх шинжлэх ухааны нэршилтэй мөөгөнцөр нь Зүүн Өмнөд Азийн гадил жимсний тариалангуудад тархаад 40 гаруй жилийн нүүр үзэж байна. Харин 2013 онд Иорданд бүртгэгдэж, төд удалгүй Африкийн гадилын талбайнуудад үзэгдэх болсон байна.

    Тэрхүү мөөгөнцөр нь тариалангийн талбайн хөрсөнд нуугдаж, гадилын ургамлын үндсээр нь дамжин довтолдог бөгөөд шим тэжээл, ус авах бүх сувгуудыг нь хааснаар ургамлыг жимсээ өгөхөөс нь өмнө дотроос нь ялзруулдаг. Харамсалтай нь одоогоор үүнд ямар нэгэн эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга ч байхгүй байна.

    1400x1867.jpg

    Таатай цаг уур, үржил шимтэй хурдаслаг хөрсөөрөө кавендиш сорт ургах төгс орчин болдог Төв ба Өмнөд Америкийн орнууд зөвхөн 2022 онд 16 сая тонн гаруй гадил экспортолжээ. “TR4” мөөгөнцрийн аюул 25 тэрбум ам.доллароор үнэлэгдэх дэлхийн гадил жимсний зах зээлийн дийлэнхийг бүрдүүлдэг Өмнөд Америкийн хаалгыг аль хэдийн тогшиж эхлээд байна. Колумби улсад л гэхэд гадилын 17 фермийн 3200 гаруй га талбайд хөл хорио тогтоогоод байгаа аж. Энэ нь тус улсын экспортын зориулалттай нийт тариалалтын талбайн зургаа орчим хувийг эзэлж буй ч мөөгөнцрийн халдвар цаашид улам тэлнэ гэж тооцоолжээ.

    Үүнээс гадна “TR4” нь Өмнөд Америкийн Перу улсад 2021 онд, Венесуэлд энэ оны тавдугаар сард илэрсэн бол Эквадор, Коста Рика болон Гватемал улс халдвараас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. 

    Тиймээс өдгөө компаниуд болон Засгийн газрууд гадил жимсийг аврахын тулд гений өөрчлөлтийг сонирхож, Кавендишийн эсэргүүцэх чадварыг хэрхэн сайжруулах аргуудыг идэвхтэй эрэлхийлэх болжээ.

    Cэтгэгдэл бичих