logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Олли Рен: Евро бүсийн эдийн засгийн өсөлтийн эрсдэл IX сард бодлогын хүүг бууруулах нөхцөл болж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 20 16:40
    135

    Зургийг: Roni Rekomaa/Bloomberg

    Инфляцыг бууруулах үйл явц төлөвлөгөөний дагуу явж байна гэж Олли Рен мэдэгдэв

    Евро бүсийн эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэл нэмэгдэж байгаа нь Европын Төв банк ирэх сард  бодлогын зохицуулалт хийх үндэслэл болж байна гэж тус банкны Удирдах зөвлөлийн гишүүн Олли Рен мэдэгдлээ.

    Финляндын Төв банкны тэргүүн тэрбээр сүүлийн үед Евро бүсэд үүсээд буй эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэл Европын Төв банк ирэх есдүгээр сард бодлогын хүүг бууруулах магадлалыг нэмэгдүүлжээ. Түүнчлэн инфляцыг бууруулах үйл явц төлөвлөгөөний дагуу явж байна гэж мэдэгдсэн байна. 

    Европын Төв банкны инфляцыг хоёр хувьд хүргэх зорилт сорилттой хэвээр байгаа ч 2022 оны аравдугаар сард инфляц 10.6 хувьд хүрч байсантай харьцуулахад тус банкны бодлого үр дүнтэй байгааг дахин тодотголоо.

    Cэтгэгдэл бичих