logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Израил Ливаны 1300 цэгт агаарын цохилт өгч, олон зуун хүн амь үрэгдлээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 24 10:40
    499

    Зургийг: Ammar Ammar/AFP/

    Энэ нь хоёр улсын хооронд бүрэн хэмжээний дайн дэгдэх болгоомжлолыг улам нэмэгдүүлж байна

    Израилын зэвсэгт хүчин даваа гарагт Ливаны өмнөд хэсэгт агаарын довтолгоо явуулах үеэр бараг 500 хүн амь үрэгдсэний 100 гаруй нь хүүхэд, эмэгтэйчүүд байсныг Ливан улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Энэ нь тус бүс нутаг дахь мөргөлдөөний сүүлийн 20-иод жилийн хамгийн том хохирол учруулсан довтолгоо болсны сацуу хоёр талын хооронд бүрэн хэмжээний дайн дэгдэх болгоомжлолыг улам нэмэгдүүлж байна.

    Израилын албаныхны зүгээс амиа алдагсдын дийлэнх нь Хезболла бүлэглэлийн гишүүд байсан гэж мэдэгдсэн бөгөөд тус бүлэглэлийг жирийн иргэдийн гэр дотор пуужин харвагч байршуулсан байсан гэж буруутгажээ.

    Үүнээс хэдхэн өдрийн өмнө Хезболла бүлэглэлийн гишүүдийн эзэмшдэг пейжер, радио холбооны станц зэрэг холбооны төхөөрөмжүүдийг дэлбэлсэн халдлага гарсан. Израил тус халдлагыг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй боловч Хезболлагаас Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн Засгийн газрыг буруутгаад байгаа.

    Өнгөрсөн аравдугаар сард дайн эхэлснээс хойш хоёр тал бараг өдөр болгон шахуу харилцан нэгнийхээ нутаг дэвсгэрт пуужингийн довтолгоо явуулсаар ирсэн юм.

     

    Cэтгэгдэл бичих