logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дэлхийн дулаарлаас болж халимууд "дуугаа хурааж" байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 03 сарын 28 15:10
    897

    Зургийг: Eva Hambach/Bloomberg

    Халим өлссөн үедээ чимээгүй болдог

    (Bloomberg) --  Далайн усны хэм нэмэгдсэний улмаас гол идэш нь болдог амьтдын тоо толгой хорогдож, улмаар далайн хөхтөн амьтад дуу чимээ гаргах нь цөөрснийг Калифорнид төвтэй “Monterey Bay Aquarium Research Institute” энэ чиглэлд хийсэн анхны судалгаагаараа тогтоожээ. Тус институт 2015-2021 оны хооронд далайн усанд байрлуулсан микрофоноор халимын дууг бичин авч, шинжилгээ хийсний дүнд уг дүгнэлтийг гаргажээ.

    Сүүлийн жилүүдэд далайн усны дулаарал нэмэгдсэнээр хавч хэлбэртэн, сам хорхойн төрөл зүйлийн амьтдын тоо толгойд ихээхэн хохирол учирсан байна. Амьдрах нөхцөл нь өөрчлөгдсөнөөр халимууд идэш тэжээлийн шинэ бүс хайж нүүдэллэх магадлалтайг мөн онцолжээ. "Хэрэв халим идэш тэжээл сайтай шинэ бүс рүү дүрвэж эхэлбэл тухайн бүсийг хэрхэн хамгаалах боломжтойг бид олох шаардлагатай" хэмээн Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Ванесса Зобелл өгүүлсэн байна.

    Далайн ус дэлхийн нүүрсхүчлийн хийн нийт ялгарлын гуравны нэгийг, бохирдлоос үүдэлтэй илүүдэл дулааны 90 хувийг шингээж авдаг. Тэгвэл халим үлэмж биедээ CO2-ийг хуримтлуулж, гадагшлуулах замаар нүүрстөрөгч шингээдэг организмуудыг тэтгэж, далайн усны нүүрстөрөгчийн эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

     

    Todd Woody

    Cэтгэгдэл бичих