Зургийг: Ronald Patrick/Bloomberg
“S&P Global Ratings” байгууллага Чилийн Төрийн өмчит “Codelco” компанийн зээлжих зэрэглэлийг "A" түвшнээс "BBB+" болгон хоёр түвшин буурууллаа. Дэлхийд зэсийн олборлолтоор тэргүүлэгч “Codelco” компанийн гарц буурснаар төслүүдээ санхүүжүүлэхийн тулд өрийн хэмжээ нь нэмэгдсэн зэрэг нь үүнд голлон нөлөөлсөн байна.
Үүнээс өмнө “Fitch Ratings” болон “Moody's” агентлаг тус компанийн үнэлгээг мөн бууруулаад байсан юм. “Codelco”-ийн зардал өссөн төдийгүй олборлолтын хэмжээ нь сүүлийн 25 жилийн хамгийн тааруу түвшинд хүрээд байгаа аж.
Тус компанийн удирдлагууд үүний эсрэг арга хэмжээ авахын тулд хуучирсан уурхайнуудын үйл ажиллагааг сэргээж, сэргээн засварлах ажилд 40 тэрбум ам.доллар зарцуулна гэдгээ мэдэгдээд байна.