logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    АНУ-ын Ерөнхийлөгч хэлцэлд нь хориг тавьсны дараа “Nippon Steel”-ийн хувьцааны ханш 1.5 хувиар уналаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 01 сарын 06 15:40
    551

    Зургийг: Akio Kon/Bloomberg

    “US Steel”, “Nippon Steel” компаниуд Жо Байдены хоригийг "улс төрийн шийдвэр" гэж үзэж байгаагаа илэрхийллээ

    Японы ган үйлдвэрлэгч “Nippon Steel” компанийн 14.1 тэрбум ам.доллароор “US Steel” компанийг худалдан авах хэлцлийн саналд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хориг тавиад байна. Энэхүү үйл явдлын дараа буюу даваа гарагийн арилжаагаар “Nippon Steel”-ийн хувьцааны ханш Токиогийн биржид 1.5 хувиар уналаа.

    Жо Байдены хувьд дээрх хэлцлийг эсэргүүцсэн байр суурьтайгаа урьдаас илэрхийлж байсан юм. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын хяналтын зөвлөл энэ асуудлаар хэлэлцэж, Ерөнхийлөгчид шилжүүлсний дараа баасан гарагт Ерөнхийлөгч Жо Байден хориг тавих шийдвэрээ албажуулсан захирамж гаргажээ.

    Хэлцэл явагдсанаар АНУ-ын ган үйлдвэрлэлийн томоохон компани гадаадын хяналтад очиж, нэн чухал нийлүүлэлтийн сүлжээнд эрсдэл үүснэ гэж тэрбээр мэдэгдэлдээ онцолсон байна.

    “US Steel” болон “Nippon Steel” компаниудын зүгээс хэлцэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх ямар ч нотолгоо байхгүй, Жо Байдены шийдвэр бол улс төрийн шийдвэр гэж үзэж байгаагаа хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.

    Компаниуд Ерөнхийлөгчийн захирамжийг эсэргүүцээхээ илэрхийлсэн ч энэ нь маш хүндрэлтэй, урт удаан хугацаа шаардсан үйл явц болох төлөвтэй. Цаашлаад ойрын холбоотон АНУ, Японы хооронд зөрчил үүсгэх ч нөхцөлд хүргэх юм.

    Хэлцэл бүтэлгүйтвэл “US Steel” компани нэн шаардлагатай байгаа санхүүжилт олгох өөр эх үүсвэр хайх шаардлагатай болох аж. 

    Cэтгэгдэл бичих