
Зургийг: Philip Gostelow/Bloomberg
Төмрийн хүдрийн үнийн уналт цаашид үргэлжилж, тонн нь 80 ам.доллар болох төлөвтэйг “Citigroup” мэдээллээ.
Зах зээлийн динамик өөрчлөгдсөн тул төмрийн хүдрийн үнэ үргэлжлэн унаж байж зах зээлд тэнцвэртэй байдал бий болно гэж тус банкны шинжээчид үзэж байна.
Энэ сард төмрийн хүдрийн үнэ 2022 оноос хойших доод түвшинд хүрч унахад БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлийн салбарын хямрал нөлөөлжээ.
Гангийн эрэлт буурснаар бүтээгдэхүүний үнэ дагаад буурч, улмаар олон үйлдвэрүүд алдагдалтай ажиллаж байгаа аж. Хэдийгээр сүүлийн үед уналттай байгаа ч төмрийн хүдрийн үнэ тонн нь 100 ам.доллар орчимд хэлбэлзэж байгаа нь 1980-2000 оны үеийн дундажтай нь харьцуулахад 700 хувиар өндөр дүн болж байна.
Одоогийн үнэ удаан хадгалагдлаа ч томоохон олборлогч компаниуд өндөр орлогоо хадгалсан хэвээр байхаар байгаа юм.