logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Barbenheimer” Оскарын наадамд ус агаар шиг хэрэгтэй үзэлтийг эргүүлэн авчрав уу
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 11 16:45
    2068

    Зургийг: Kevin Winter/Getty Images

    Нэрт эрдэмтэн Роберт Оппенхеймерийн түүхээс сэдэвлэсэн "Oppenheimer" кино “Oscar”-ийн 13 төрөлд нэр дэвшиж долоод нь ялалт байгуулав

    Дэлхийг байлдан дагуулж, “Box Office”-т томоохон амжилт үзүүлсэн дэлгэцийн бүтээлүүд тухайн жилийнхээ “Oscar”-ийн наадмын шууд дамжуулалтын үзэгчийн тоог тэр чинээгээр өсгөдөг зүй тогтол тус наадмын түүхийн дийлэнх үед ажиглагдсаар ирсэн юм.

    Харин сүүлийн жилүүдэд Холливудын эзэнт гүрнээс гадуур бүтээгдсэн кинонууд наадмын хамгийн нэр хүндтэй номинациудад ноёлох болоод буй. Тухайлбал: 2023 он хүртэлх 10 жилд “Oscar”-ийн “Шилдэг” уран бүтээлийн төрөлд ялалт байгуулсан бүх кино 25 сая ам.доллароос бага зардлаар бүтээгдсэн бөгөөд тэдгээрээс хамгийн амжилттай нь болох 2018 оны “Green Book” 320 сая ам.долларын ашиг олсон нь тухайн жилийн блокбастеруудтай харьцуулахад тун бага дүн юм.

    Энэ мэтчилэн “Box Office”-ийн аваргууд “Oscar”-т гавихаа больсон нь наадмын шууд дамжуулалтын үзэлтийн тоо жил ирэх тусам буурахтай давхацжээ. Өнгөрсөн онд АНУ-д 18.7 сая хүн “Oscar”-ийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг үзсэн нь 2013 онд 40.4 сая хүн үзэж байсантай харьцуулахад талд нь ч хүрэхээргүй үзүүлэлт болж байна.

    unnamed (4).jpg

    Энэ онд үзэгчдийг театрт буцаан авчирсан “Barbenheimer” нь “Oscar”-ийн наадамд дээрх байдлыг эргүүлэх хүчийг өгсөн байх боломжтой аж. Атомын бөмбөгийн зохион бүтээгчийн тухай намтарчилсан уран бүтээл “Oppenheimer” энэ оны наадамд 13 төрөлд нэр дэвшиж долоод нь ялалт байгуулсны дотор “Шилдэг уран бүтээл”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг эрэгтэй дүр”, “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагнал багтаж байна.

    Cэтгэгдэл бичих