
•Live
Биднийг дагах
Технологи ба инновац
Нийтлэлийг хуваалцах
Эдийн засагчийг дагах
Bloomberg TV Mongolia
Технологи ба инновац
Нийтлэлийг хуваалцах
Bloomberg TV Mongolia
“Google” $499-ын гар утсаа шинэчилж, таблетын үнээ хямдруулав
Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 08 11:30
265
Зургийг: Google
“Google”-ийн таблетын үнэ 399 ам.доллар болж буурлаа
“Google” компани 499 ам.долларын үнэтэй “Pixel” гар утсаа шинэчилж, таблетын үнээ 399 ам.доллар болгож буурууллаа.
“Apple” компани “iPad”-ийн шинэчилсэн загваруудаа танилцуулснаас хэдхэн цагийн дараа “Google” шийдвэрээ танилцуулсан нь анхаарал татаж байна. Тус компани гар утас болон таблетын зах зээлийн өрсөлдөөнд бусдаас хоцрохгүй гэсэн байр суурьтай байгааг харж болохоор байгаа юм.
“Google”-ийн андройд программ хангамжийг ихэнх салбарт ашигладаг ч “Pixel”-ийн бүтээгдэхүүнүүд нь төдийлөн амжилтад хүрэхгүй байна.
Олон жил “Apple”, “Samsung” болон БНХАУ-ын брэндүүдтэй өрсөлдөх оролдлогоо эрчимжүүлж байсан “Google”-ийн хувьд сүүлийн үед энэ салбарт ахиц үзүүлж магадгүй байна гэж шинжээчид үзэж байгаа аж.
Cэтгэгдэл бичих