logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Уран, никелийн экспортдоо хориг тавих талаар хэлэлцэх шаардлагатайг ОХУ-ын Ерөнхийлөгч онцлов
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 12 16:45
    905

    Зургийг: Bloomberg

    Европын Холбоо ОХУ-д хэд хэдэн хориг тавьсан ч зарим түүхий эдийн нийлүүлэлт хэвийн байна

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин барууны орнуудын хориг арга хэмжээний хариуд никель, титан, уран зэрэг зарим түүхий эдийн экспортыг хязгаарлах нь зүйтэй эсэхийг авч хэлэлцэхийг засгийн газраасаа хүссэн байна.

    Тэрбээр ОХУ уран, титан, никель зэрэг стратегийн түүхий эдийн нөөцөөрөө тэргүүлдэг болохыг Засгийн газрынхаа хуралдааны үеэр тодотгожээ.

    2022 онд ОХУ Украин руу довтолсноос хойш АНУ болон Европын Холбоо ОХУ-ын эдийн засагт, тэр дундаа зарим металлд чиглэсэн, уул уурхайн компаниудад хэд хэдэн хориг арга хэмжээ авсан юм. Хэдий тийм боловч палладий зэрэг олон түүхий эдэд томоохон хязгаарлалт хийгээгүй бөгөөд барууны зах зээлд нийлүүлсэн хэвээр байна.

    Өнгөрсөн дөрөвдүгээр сард Лондоны Металлын бирж АНУ, Их Британийн хориг арга хэмжээний араас ОХУ-ын никель, хөнгөн цагаан нийлүүлэлтийг хориглосон юм. Гэсэн ч ОХУ олборлолтынхоо ихэнх хэсгийг эцсийн хэрэглэгчдэдээ борлуулсаар байна.

    Cэтгэгдэл бичих