logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Тайланд улс цахилгаан автомашин үйлдвэрлэлийн төв болоход $970 саяыг зарцуулна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 21 14:20
    391

    Зургийг: Mariceu Erthal/Bloomberg

    Цахилгаан автомашин үйлдвэрлэгчид Тайландад автомашинаа борлуулахад татварын хөнгөлөлт эдэлнэ

    Тайланд улс цахилгаан автомашины үйлдвэрлэлийн төв болохоор 2027 он хүртэл 34 тэрбум бат буюу 970 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөснөө мэдээллээ.

    2024, 2025 онд автомашин үйлдвэрлэгч гадаадын компаниуд Тайландад цахилгаан автомашинаа борлуулахад импортын татварын 40 хүртэлх хувь, онцгой албан татварын хоёр хувийн хөнгөлөлт эдлэх эрхтэй болно гэж Тайландын Хөрөнгө оруулалтын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгджээ.

    Харин цахилгаан автомашин үйлдвэрлэгчид 2027 он гэхэд үйлдвэрлэлээ 100 хувь Тайландад явуулах ёстой болох юм.

    “Азийн Детройт” гэгддэг Тайланд улс 2030 он гэхэд нийт автомашин үйлдвэрлэлийнхээ 30 хувийг цахилгаан хөдөлгүүртэй болгохыг зорьж байгаа ажээ.

    Cэтгэгдэл бичих