
Зургийг: altxw.com
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” компани есдүгээр сараар эцэслэсэн зургаан сарын хугацаанд 1.56 тэрбум хонгконг долларын орлоготой ажиллажээ. Энэ нь өмнөх оны мөн мөн үеэс 16.6 хувиар буурсан үзүүлэлт болж байна.
Орлого нь буурахад нүүрсний үнэ унасан нь голлон нөлөөлснийг тус компани тодотголоо. Тухайлбал: цэвэр коксжих нүүрсний худалдан авах дундаж үнэ буурсан нь цэвэр ашгийн харьцаа 37.2 хувь болж буурахад нөлөөлсөн байна. Өнгөрсөн оны мөн үед энэхүү үзүүлэлт 42.5 хувьтай байсан юм.
Тайлант хугацаанд “Mongolia Energy Corporation” компани ойролцоогоор 1.4 сая тонн түүхий коксжих нүүрс Монголоос Шинжаан руу гаргажээ. Харин 506 мянган тонн цэвэр коксжих нүүрс гол худалдан авагчдаа нийлүүлсэн нь нийт орлогын 57 орчим хувийг бүрдүүлсэн байна.
Нүүрс худалдах мастер гэрээ байгуулалгүйгээр тухай бүрд тохиролцож нүүрсээ борлуулж байгаа нь зах зээлийн нөхцөл байдлаас үүдэх хамаарлыг нэмэгдүүлж байгааг “Mongolia Energy Corporation” тодотголоо.