
Зургийг: Bloomberg/Sun Weitong/Xinhua/Getty Images
(Bloomberg) -- Мангасын дүртэй "Labubu" хэмээх хүүхэлдэй нь алдартнуудын хайрыг татаж, дэлхий даяар түгсний ачаар БНХАУ-ын “Pop Mart International” компанийн ашиг өнгөрсөн онд хоёр дахин өсжээ.
Бээжинд төвтэй тус компани 2024 онд цэвэр ашиг нь өмнөх оноосоо 188 хувиар өсөж, 3.1 тэрбум юань хүрснийг тайлагнасан нь шинжээчдийн төсөөлөл болох 2.71 тэрбум юаниас давсан байна. Мөн бүтэн жилийн хугацаанд хийсэн борлуулалт нь хоёр дахин өсөж, 13 тэрбум юань хүрчээ.
“Blackpink” хамтлагийн гишүүн Lisa тус брэндийн тоглоомоос салж чадахгүй байгаагаа “Vanity Fair”-ийн нэвтрүүлэгт ярьсны дараа БНХАУ-ын “Z” үеийнхний л мэддэг байсан тус брэнд олон улсын хэрэглэгчдийг шууруулж эхэлсэн юм. Борлуулалт нь гадаадад цойлсноор “Pop Mart International”-ийн хувьцааны ханш өнгөрсөн онд 350 хувиар өсөж, дийлэнх компанийг өсөлтөөрөө ардаа орхижээ.
Ер бусын энэхүү амжилтын гол хүчин зүйл нь "Labubu" байсан бөгөөд компанийн "The Monsters" цуглуулгын хүүхэлдэйнүүд 2023 онд 368 сая ам.долларын орлого авчирч байсан бол гурван тэрбум ам.доллар болж, өссөн байна.
Rachel Yeo