logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Экспатууд амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтыг Испанийн Малага тэргүүлэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 28 09:00
    296

    Зургийг: Angel Garcia/Bloomberg

    Гадаад ажилтнууд дулаан уур амьсгалтай, хямд үнэтэй орон сууцтай, найрсаг оршин суугчидтай хотуудыг илүүд үзэх болжээ

    Лондон, Парис, Берлин, Милан хот түүх соёл, үзэсгэлэнтэй байдлаараа дэлхий даяар алдартай. Өдгөө эдгээр хотыг холбодог өөр нэгэн ижил төстэй шинж бий болжээ. Экспатууд буюу гадаадын ажилтнуудын хамгийн дургүй хотуудын тоонд дээрх бүгд багтаж байна.

    Европын Английн Лондон, Францын Парис, Германы Берлин, Италийн Милан хот экспатуудад хамгийн ээлтэй хотуудыг тодруулах 12 мянга гаруй хүнийг оролцуулсан судалгаанд нэлээн доогуур эрэмбэлэгджээ. Хотуудын оноог доош татсан гол хүчин зүйл нь амьжиргааны өртөг, түүнчлэн амьдралын чанар, төвхнөхөд хялбар байдал, ажил эрхлэлтийн нөхцөл зэрэг шалгуурууд байсан байна.

    unnamed (2).jpg

    Судалгаагаар экспатууд дулаан уур амьсгалтай, хямд үнэтэй орон сууцтай, найрсаг оршин суугчидтай хотуудыг илүүд үзэж буй нь ажиглагджээ. Тиймдээ ч Испанийн Малага, Аликанте, Валенсиа, Мадрид зэрэг дөрвөн хот тэргүүлэх 10 хотын тоонд багтсан байна.

    Цар тахлын дараа компаниуд ажилтнуудаа оффисоосоо ажиллахыг чухалчилж, шаардах болсноор томоохон хотуудад амьжиргааны зардал нэмэгдэж байгаа аж. Тухайлбал: Лондонд ажиллаж, амьдардаг экспатуудын хувьд сэтгэл хангалуун сайхан амьдрахад орлого нь хангалттай сайн биш гэж үзжээ. 2020 оны мөн үетэй харьцуулахад Лондоны оршин суугчдын долоо хоногт 25 орчим хувиар илүү зарлага гаргах шаардлагатай болоод байгаа аж. Харин ажилтнуудын цалин тухайн үеэс таван хувиар л нэмэгджээ.

    Харин Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби, Мексикийн Мехико, Малайзын Куала Лумпур, Тайландын Бангкок хот жагсаалтын эхний аравт бичигдэж байна. Эдгээр хотод ажиллаж, амьдарч буй гадаадын ажилтнууд хангалттай сайн хөлстэй, амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэжээ.

    Cэтгэгдэл бичих