logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Японы эрх баригч намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалд 9 хүн өрсөлдөнө
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 12 16:50
    1090

    Зургийг: Kohei Choji/The Yomiuri Shimbun/AP

    Шигэрү Ишиба болон Шинжиро Коизуми нар сонгуульд ялах өндөр магадлалтай байна

    Японы эрх баригч Либерал Ардчилсан намын даргыг сонгох сонгуульд есөн нэр дэвшигч өрсөлдөхөөр боллоо. Есдүгээр сарын 27-нд санал хураалт нь эхлэх энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн хоёр нь 50-иас доош настай байгаагаас гадна хоёр эмэгтэй хүн нэр дэвшиж байна.

    Сонгуульд ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчдийн тоонд өдгөө 67 настай Японы Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба болон хамгийн залуу нэр дэвшигч 43 настай Шинжиро Коизуми нар багтаж байна.

    Японы Парламентад Либерал Ардчилсан нам давамгайлдаг гэдэг утгаараа энэ сард болох тус намын даргыг сонгох сонгуульд тэргүүлсэн хүн Японы шинэ Ерөнхий сайд болох нь бараг тодорхой гэж хэлэхэд болохоор байгаа юм.

    Зах зээлд иений ханш буурч, Японд инфляц эрчээ авсан болон өргөн хүрээг хамарсан авлигын асуудлууд зэрэгтэй холбоотой Фүмио Кишида дахин нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих