logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Олборлолт нь буурсан ч “Saudi Aramco” ногдол ашгаа нэмэгдүүллээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 11 09:40
    286

    Зургийг: Christopher Pike/Bloomberg

    “Saudi Aramco” компани 31 тэрбум ам.долларын ногдол ашиг хуваарилна

    Газрын тосны экспортоор тэргүүлэгч “Saudi Aramco” компани 31 тэрбум ам.долларын ногдол ашиг хуваарилахаар боллоо. Эрчим хүчний үнэ болон үйлдвэрлэл буурсан ч Саудын Арабын төсвийн алдагдал тэлж буй энэ үед  “Saudi Aramco”-ийн дээрх шийдвэр дэмжлэг болох төлөвтэй байна.

    IV улиралд тус компанийн гарц багассанаас шалтгаалан ашиг нь өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар буурсан аж.

    Тус компани энэ онд хөрөнгө оруулагчид болон Саудын Арабын Засгийн газарт ногдох ногдол ашиг нь 2023 оныхоос өндөр байлгахаар зорино гэж мэдэгдэж байсан юм.

    Саудын Арабын Засгийн газар энэ онд “Saudi Aramco”-ийн хувьцааг дахин санал болгох төлөвлөгөөгөө сэргээж байгаа гэсэн мэдээлэл цацагдаад байгаа аж.

    ARAMCO=GFX-ok.jpg

    Тус компани ийнхүү ногдол ашиг хуваарилах замаар Саудын Арабын төсвийн үлэмж хэсгийг бүрдүүлж байгаа юм. Саудын Арабын удирдагчид эдийн засгаа төрөлжүүлэхийн зэрэгцээ өндөр өртөгтэй төслүүдэд анхаарч байгаа аж. Мөн спортын лигүүдэд хувь эзэмшин, од тоглогчидтой гэрээ байгуулж буй энэ үед “Saudi Aramco”-ийн ногдол ашиг улам бүр чухал болж байна.

    Cэтгэгдэл бичих