logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Anglo American” компани BHP-тэй нэгдэх 39 тэрбум ам.долларын саналыг хүлээн авсангүй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 26 17:30
    173

    Зургийг: Philip Gostelow/Bloomberg

    BHP хэлцлийг амжилттай болгохын тулд нэгж хувьцаанд санал болгосон үнээ 30 фунт стерлингээс дээшлүүлж магадгүй

    Дэлхийн уул уурхайн хамгийн том компани BHP салбарынхаа өөр нэг хүчтэй тоглогч “Anglo American”-ийг 39 тэрбумаар өөртөө нэгтгэх санал тавиад байсан. Тэгвэл сүүлийн мэдээллээр “Anglo American”-ий зүгээс тус саналыг хүлээж аваагүй байна. 39 тэрбум ам.доллароор бүх хувьцааг нь худалдан авах саналыг "Хэтэрхий багаар үнэлсэн" гэж үзээд Anglo-ийн зүгээс татгалзсан хариу өгчээ.

    “BHP-ийн санал болгосон хэлцлийн дараах шинэ бүтэц нь маш тааламжгүй нөхцөлтэй, “Anglo American” болон компанийн хувьцаа эзэмшигчид, оролцогч талуудад тодорхойгүй байдал, гүйцэтгэлийн томоохон эрсдэл учруулахаар байна” гэж “Anglo American”-ий ТУЗ-ийн дарга Стюарт Чэмберс мэдэгдэлдээ дурдсан. Саналд тусгаснаар хоёр компани заавал дагаж мөрдөх гэрээ байгуулж, “Anglo American”-ийн бүх хувьцааг BHP худалдан авахаар байсан. Мөн хэлцлийн өмнө Anglo Өмнөд Африк дахь цагаан алт, төмрийн хүдрийн компаниудад эзэмшдэг хяналтын хувьцаануудаа шилжүүлж өгөх нөхцөл тусгагдсан байсан юм. Түүнчлэн компанийн нэгж хувьцаа тус бүрийг 25.08 фунт стерлингээр үнэлж байгааг BHP мэдээлсэн нь Anglo-ийн одоогийн хувьцааны ханшаас 14 хувиар өндөр дүн юм. Уг хэлцэл амжилттай болбол тус салбарт сүүлийн арваад жил байгаагүй том өөрчлөлт хийгдэж, хоёр компанийн нийлсэн зэс олборлолтын хэмжээ бусад өрсөлдөгчдийнхөөс хол давах юм.

    BHP компанийн хувьд 107 жилийн түүхтэй “Anglo American”-ийг онилох болсон шалтгаан нь “Anglo American”-ий хувьцааны ханш хоёр жилийн турш уналттай байгаа нь бусад компанитай нэгдэх магадлалыг нь нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл хэлцлийн хялбар бай болгосон гэхэд болно. Сүүлийн нэг жилийн хугацаанд хувьцааны ханш нь 12 хувиар унаж, зах зээлийн үнэлгээ нь 34 тэрбум ам.доллар болсон. Компанийн олборлодог гол түүхий эдүүд болох цагаан алт, очир эрдэнийн үнийн уналт гол уурхайнуудынх нь үйл ажиллагааны хүндрэлтэй хавсарснаар байдлыг улам хүндрүүлсэн. Ялангуяа тус компани XII сард зэсийн гарцаа бууруулсны дараагаас Anglo-г нэгтгэх сонирхолтой компаниуд гарч ирсэн юм.

    Зарим шинжээчдийн таамаглаж байгаагаар BHP хэлцлийг амжилттай болгохын тулд нэгж хувьцаанд санал болгосон үнээ 30 фунт стерлингээс дээшлүүлэх шаардлагатай болж магадгүй. Rio Tinto”, “Glencore” зэрэг компаниуд санал тавьсан тохиолдолд саналаа сайжруулах магадлал өндөр болохыг онцолж байна.

    Cэтгэгдэл бичих