
Зургийг: Philip Gostelow/Bloomberg
Баруун Австрали дэлхийн литийн нийлүүлэлтийн дийлэнхийг эзэлж байна. Тухайлбал, “Mount Holland” литийн уурхай нь 2.6 тэрбум австрали доллар буюу 1.7 тэрбум ам.долларын үнэлгээтэй юм. Литийн нийлүүлэлт нэмэгдсэнээр, литийн ханш унахад нөлөөлж байгаа. Хэдийгээр литийн нийлүүлэлт урт хугацаандаа өсөх хүлээлттэй байгаа ч эрэлт сул байгаагаас сүүлийн хоёр жилд ханш нь уналттай байна. Тус уурхай нь өнгөрсөн хугацаанд Хятадын гангийн эрэлтийг нийлүүлэгч гэж тодорхойлогддог байсан бол литийн олборлолт нэмэгдсэнээр ногоон хөгжил рүү хөтөлнө гэж үзэж байна. “Mount Holland” уурхай нь боловсруулах үйлдвэрээ өнгөрсөн сард нээсэн. Ингэснээр жилд нэг сая цахилгаан автомашин үйлдвэрлэхэд шаардлагатай литийн гидроксид боловсруулах юм.
Дан ганц цахилгаан автомашин, цэнэг хураагуурын эрэлт өссөнөөр ирэх 10 гаруй жилийн хугацаанд литийн эрэлт 2020-2021 оны түвшнээс 40 дахин нэмэгдэнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлагаас тооцоолсон байна.
2016 онд Баруун Австрали литийн ганц уурхайтай байсан бол одоо долоо болсон. Австрали Улс нь 2000 онд лит нийлүүлэлтээр VI бичигдэж байсан бол одоо бараг нийт лит олборлолтын 50 хувийг дангаар эзэлж байна. Энэ нь Чилийн нийлүүлэлтийг хоёр нугалсантай тэнцэх үзүүлэлт юм.