logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Санал асуулгаар гренландчууд АНУ-д нэгдэхийг 85 хувийн саналаар эсэргүүцжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 01 сарын 29 11:10
    359

    Зургийг: Jonathan Nackstrand/AFP/Getty Images

    Гренландын иргэдийн 85 хувь нь нутгаа АНУ-ын нэг хэсэг болгох хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн бол зургаан хувь нь дэмжсэн байна

    Гренландын хүн амын үлэмж олонх нь Данийн хаант улсын харьяанаас гарч АНУ-ын бүрэлдэхүүнд нэгдэхийн эсрэг байр суурьтай байгааг шинэ санал асуулгын үр дүн харуулжээ. Энэ нь тус арлын иргэд АНУ-д нэгдэхийг илүүд үзнэ гэсэн санааг илэрхийлсээр байгаа Дональд Трампын байр суурьтай зөрчилдөж байна.

    Судалгааны “Verian” агентлаг, Данийн "Berlingske", Гренландын "Sermitsiaq" сониноос хамтран явуулсан санал асуулгад оролцсон Гренландын иргэдийн 85 хувь нь нутгаа АНУ-ын нэг хэсэг болгох хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн бол зургаан хувь нь дэмжсэн байр суурьтай, есөн хувь нь тодорхой саналгүй гэжээ. Нэгдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд түүврийн аргаар сонгосон 18-аас дээш насны 497 иргэнийг санал асуулгад хамруулсан байна.

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөртөө засах эрхтэй, дэлхийн хамгийн том тус арлыг аюулгүй байдлын үндэслэлээр улсдаа нэгтгэх санааг тууштай баримталж, үүний тулд цэргийн хүч хэрэглэх боломжийг ч үгүйсгээгүй. Харин Гренландын эрх баригчид Дональд Трампын санааг эрс няцааж, оронд нь тусгаар тогтнолын төлөө ажиллахыг илүүд үзэхээ илэрхийлж байлаа.

    Cэтгэгдэл бичих