logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Сонгууль 2024
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    СЕХ: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг бүртгэхээс татгалзлаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 31 11:35
    437

    Зургийг: election.mn

    Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэв

    УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 19 нам, хоёр эвслээс сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, бие даан нэр дэвшүүлэгч 46, нийт 1416 хүний баримт бичгийг ирүүлээд байгаа бөгөөд баримт бичгийг нягтлан шалгах хуулийн хугацаанд 17 нэр дэвшигч нэр дэвшихээс татгалзах хүсэлт гаргасныг Сонгуулийн Ерөнхий Хороо хүлээн авч, холбогдох баримт бичгийг буцаасан байна.

    Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаас энэ удаагийн сонгуульд нам, эвслээс нэр дэвшүүлсэн 1206, бие даан нэрээ дэвшүүлсэн 39, нийт 1245 хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор болжээ. 

    Харин нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэснийг Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээллээ. Тухайлбал:

    • Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй 76
    • Хуульд заасан баримт бичиг дутуу 63
    • Шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял эдэлж буй 5
    • Нэр дэвшүүлсэн нам, эвслээсээ өөр намын гишүүн 4
    • Сонгуулийн тойргоос 801-ээс доошгүй сонгогчдын гарын үсэг зуруулах шаардлага хангаагүй 4
    • Төрийн жинхэнэ албан хаагч хуулийн хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй 1
    • Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон 1 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзжээ.

    УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар зургаадугаар сарын хоёрны өдрийн дотор бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгаж, дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлэх боломжтой юм байна.

    Cэтгэгдэл бичих