logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    “OpenAI” $6.5 тэрбумын санхүүжилт босгож, зах зээлийн үнэлгээгээ $150 тэрбум хүргэнэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 12 15:00
    1516

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    “OpenAI” компани банкнуудын зээлээр нэмж 5 тэрбум ам.долларын санхүүжилт босгохоор төлөвлөж байна

    “OpenAI” компани хөрөнгө оруулагчдаас 6.5 тэрбум ам.долларын шинэ санхүүжилт босгож, зах зээлийн үнэлгээгээ 150 тэрбум ам.доллар хүргэхээр яриа хэлэлцээ хийж байгааг эх сурвалж мэдээллээ.

    Үүний зэрэгцээ тус компани банкнуудын зээлээр дахин таван тэрбум ам.долларын санхүүжилт босгохоор яригдаж байгаа аж. Ингэснээр “OpenAI” дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй стартапуудын нэг гэсэн байр сууриа баталгаажуулахаар байна.

    Шинээр санхүүжилт босгох үйл явцад мэргэжлийн хөрөнгө оруулагч “Thrive Capital” давуу эрхтэй оролцохоор байгаа аж. Мөн “OpenAI”-ийн хамгийн том хөрөнгө оруулагч “microsoft” бас санхүүжилтэд оролцох бол “Apple” болон “Nvidia” компанитай энэ талд яриа хэлэлцээ үргэлжилж байгааг мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих