
Зургийг: Stefani Reynolds/Bloomberg
Сан Францискогийн Холбооны Нөөцийн банкны Ерөнхийлөгч Мэри Дэйли “Холбооны Нөөцийн банк энэ онд бодлогын хүүгээ гурван удаа бууруулна гэсэн хүлээлттэй байх нь хамгийн тохиромжтой. Гэхдээ одоогоор яаран зохицуулалт хийх шаардлагагүй” гэж мэдэгдсэн байна.
Харин Кливлендийн Холбооны Нөөцийн банкны Ерөнхийлөгч Лоретта Местер ч мөн ижил байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн бодлогын хүүг бууруулж эхлэхээс өмнө инфляц буурч байгааг харах илүү нотолгоо хэрэгтэйг тодотголоо.
Гуравдугаар сарын 19, 20-нд болсон бодлогын хурлаар Холбооны Нөөцийн банк жишиг хүүгээ 2024 онд бууруулж эхлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.
Тус банкны бодлогын хүү одоогоор 5.25 хувиас 5.5 хувь байгаа юм. Хөрөнгө оруулагчид Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ зургаадугаар сараас бууруулж эхлэх эсэхэд өөр өөр байр суурьтай байна. Хөрөнгө оруулагчдын хувьд энэ онд бодлогын хүүг 70 орчим суурь нэгжээр буюу гурваас цөөн удаа бууруулах эрсдэлтэй гэж үзэж байгаа аж.
АНУ 2021, 2022 онд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлсэн ч эдийн засгийн өсөлт нь сайн байв.