logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Amundi: Иений ханш 140 нэгж хүрч чангарна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 20 13:30
    325

    Зургийг: Noriko Hayashi/Bloomberg

    Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулж эхлэх хүлээлттэй байгаа нь иенийг худалдан авах арилжааны захиалгыг нэмэгдүүлж байна

    Иений ханшийн түүхэн гэж болохуйц уналт дуусаж, хамгийн сүүлд 2023 оны долоодугаар сард хүрсэн түвшиндээ хүрч чангарна гэж Францын хөрөнгө оруулалтын менежментийн “Amundi” компани таамаглаж байна.

    “Япон болон АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжийн зөрүү багасаж байгаа тул ирэх 12 сарын хугацаанд иений ам.доллартой харьцах ханш 140 нэгж болж магадгүй. Иений ханш үүнээс илүү суларна гэж харахгүй байна” гэж тус компанийн Японы зах зээл хариуцсан хөрөнгө оруулалтын Ахлах шинжээч Шиничиро Ари тодотголоо.

    АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулж эхлэх хүлээлттэй байгаа нь иенийг худалдан авах арилжааны захиалгыг нэмэгдүүлж байгаа юм. Түүнчлэн Японы Төв банк энэ онд бодлогын хүүгээ дахин нэг удаа өсгөж магадгүй гэж таамаглаж байна.

    Cэтгэгдэл бичих