logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Анхбаяр
    Ричард Буанган: Монгол Улс, АНУ-ын хоорондох шууд нислэг 2025-2026 оноос эхэлнэ гэж найдаж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 11 11:30
    2687

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    Монгол Улс, АНУ-ын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд таатай нөхцөлийг бүрдүүлэх Ил тод байдлын хэлэлцээртэй холбоотой “техникийн шинжтэй” асуудал байсаар байгааг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцлов

    Дэлхийн эдийн засгийн тогтолцоонд хуваагдал, хагарал газар авч буй нь хөгжиж буй орнуудад ихээхэн нөлөөлөхөөр байгаа энэ үед Монгол Улс болон АНУ хамтын ажиллагаагаа шинэ агуулгаар тэлэх хүчин чармайлтууд гаргаж байна.

    Өнгөрсөн онд АНУ болон Монгол Улс чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм. Сүүлд Илон Маскийн “Starlink” хиймэл дагуулын интернэт үйлчилгээ Монголд идэвхэжсэн нь тус улсын хувийн хэвшилтэй хийх түншлэлд томоохон ахиц болов.

    Хэдий тийм боловч ирээдүйд энэ мэт ахицуудын суурь болж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд таатай нөхцөлийг бүрдүүлэх Ил тод байдлын хэлэлцээртэй холбоотой техникийн шинжтэй асуудал байсаар байгааг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Ричард Буанган “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө хэлж байлаа. 

    Багадаа ойрын хоёр жилд

    Өнгөрсөн оноос эрчээ авсан таатай мэдээллүүдийн нэг нь дэлхийн хамгийн том эдийн засагтай улс руу шууд нислэг үйлддэг болоход тун ойртсон явдал байлаа. “Нээлттэй тэнгэр” бодлогын хүрээнд тус улстай агаарын тээврийн хэлэлцээр байгуулж, МИАТ компани ч АНУ руу хийх нислэгт ашиглах “Boeing 787-9” хөлгөө хүлээн аваад байгаа юм. Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлснээр 2024 оны II улирлаас АНУ руу шууд нислэг үйлдэх боломжтой болно гэж буй.

    Харин АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган энэ ажил 2025-2026 онд бодитоор хэрэгжинэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Дэд бүтэц, аюулгүй байдлын үнэлгээ, шалгалт зэрэг өмнө нь гүйцэтгэх тодорхой алхмууд байдаг тул багагүй хугацаа зарцуулагдахыг тэрбээр дурдаж байлаа. АНУ-ын нутаг дэвсгэрт нислэг үйлдэхэд олон улсын иргэний нисэхийн байгууллагуудын тавьдаг стандартуудаас илүү өндөр түвшний стандартууд шаардагддаг байна.

    Ил тод байдлын хэлэлцээр юун дээр гацав?

    2013 онд хоёр тал гарын үсэг зурж, 2017 онд хүчин төгөлдөр болсон Монгол Улс, АНУ хоорондын Ил тод байдлын тухай хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар Ричард Буанган мөн мэдээлэл өглөө. Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлийн суурийг сайжруулах чухал ач холбогдолтой энэхүү хэлэлцээрийн бүрэн хэрэгжилтийг хангахад Монголын талаас хууль тогтоомжийн орчуулга хийх техникийн боломж бололцоо, хүний нөөц, ур чадварын зарим асуудал тулгарсан аж.

    unnamed (2).jpg

    Энэ ажиллагааг хөнгөвчлөх арга замууд олоход хугацаа шаардагдахыг Засгийн газраас илэрхийлсэн бөгөөд орчуулгын асуудлууд шийдэгдэх хүртэл худалдааны харилцааг ойртуулах дараа дараагийн алхмуудыг авахад хүндрэлтэй болохыг тэрбээр онцолсон юм.

    Cэтгэгдэл бичих