logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “UBS” банк 20 секундэд 300 мянган компанийн мэдээллийг боловсруулдаг хиймэл оюунт хэрэгсэл бүтээжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 12 15:55
    2574

    Зургийг: Bloomberg

    Хиймэл оюунаар орлуулах магадлалтай ажлын байрны тоо банк санхүүгийн салбарт хамгийн их байх төлөвтэйг “Citigroup” мэдээлж байв

    “UBS Group” харилцагч компаниудынхаа нэгдэн нийлэх хэлцлийн үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор хагас минут ч хүрэхгүй хугацаанд 300 мянган компанийн өгөгдлийн баазад дүн шинжилгээ хийх чадалтай хиймэл оюунт хэрэгсэл хөгжүүлжээ.

    Швейцарт төвтэй тус банк худалдан авагч талд хэлцлийн шинэ санаанууд гаргаж өгөхийн сацуу зарж буй талын нөхцөл байдалд тохирсон боломжит худалдан авагчийг тодорхойлох чадвар бүхий нэгдэн нийлэх хэлцлийн "хиймэл оюунт туслах" бүтээсэн болохыг “UBS” банкны Швейцар дахь “M&A” хэлтсийн дарга Брайс Болингер мягмар гарагт Цюрихт болсон салбарын чуулга уулзалтын үеэр танилцуулжээ.

    Мөн тус хэрэгсэл аливаа компанийн тайлангийн танилцуулга, хурлын асуулт хариултыг шинжилж, удирдлагын бодлогыг тодорхойлон харьцуулах замаар активист хөрөнгө оруулагчдад боломжит чиглэл гаргаж өгөх чадвартай аж. “UBS” мөн нэгдэн нийлэх хэлцлийн явцад гарах хууль эрх зүйн болон дата солилцох ажлыг хөнгөвчлөхөд хиймэл оюуныг ашиглах боломжтой гэж харж байгаагаа онцолсон байна.

    Хэдий тийм боловч хиймэл оюунт хэрэгслээр компанийн үнэлгээг тогтоох, харьцуулалт хийх, санхүүгийн дүн шинжилгээ хийх туршилт төдийлөн хангалттай үр дүнд хүрээгүй болохыг Брайс Болингер нэмж дурджээ. Нууцлалтай дата, хариуцлагын хамааралтай холбоотой комплаэнсийн эрсдэл хиймэл оюунт хэрэгслийг нэвтрүүлэх ажилд саад болж буйг тайлбарласан байна.

    Энэ оны эхээр “Citigroup” хиймэл оюунаар орлуулах магадлалтай ажлын байрны тоо банк санхүүгийн салбарт хамгийн их байх төлөвтэйг мэдээлж байсан юм. Тодруулбал: тус салбарын нийт ажлын байрны талаас илүү хувь нь автоматжуулагдах өндөр магадлалтай байгаа аж.

    Cэтгэгдэл бичих