logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Дэлхийн хамгийн Шилдэг нисэх онгоцны буудлаар Оман улсын “Мускат” нисэх буудал тодорлоо
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 21 09:00
    523

    Зургийг: Ashraf Amra/Anadolu Agency

    Дэлхийн Шилдэг нисэх онгоцны буудлын жагсаалтын эхний 10-т Бразилын 4, Японы 3 нисэх буудал багтав

    Энэ оны “Дэлхийн хамгийн шилдэг нисэх онгоцны буудал”-ын жагсаалтыг “AirHelp” компани гаргалаа. Энэхүү жагсаалтыг Оман улсын “Mускат” нисэх буудал тэргүүлсэн байна. Харин жагсаалтын хоёрдугаарт Бразил улсын Гуарарапис-Жилберто Фрейре Олон улсын нисэх буудал бичигджээ.

    Жагсаалтын эхний аравт Бразилын дөрөв, Японы гурван нисэх буудал багтсан нь анхаарал татаж байна. Харин “Шилдэг 50”-д АНУ-ын ердөө гурав, Европын есөн буудал багтсан аж. 

    1024x683 (1).jpg

    "AirHelp" компани дээрх жагсаалтыг гаргахдаа 4000 гаруй нисэх буудлыг хамруулжээ. Үүнд цаг барилт,  зорчигчийн сэтгэл ханамж зэрэг үзүүлэлтийг харгалзан үзсэн байна. Ялангуяа нислэг цуцлагдсан, хоцорсон, ачаа тээш алга болсон гомдолд хэрхэн хариу өгч байгаагаар нь үнэлгээ өгдөг аж.

    Тус компани мөн энэ оны “Хамгийн муу нисэх онгоцны буудлууд”-ыг нэрлэсэн байна. Тэрхүү жагсаалтыг Индонезийн “Banjarmasin Syamsudin Noor” олон улсын нисэх онгоцны буудал манлайлсан бол түүний өмнө Малтын олон улсын нисэх онгоцны буудал, харин хойноосоо гуравт Лондоны Гатвик онгоцны буудал бичигджээ.

    Дэлхийн хамгийн шилдэг нисэх онгоцны буудлууд

    1. Мускат Олон улсын нисэх буудал-Оман

    2. Гуарарапис-Жилберто Фрейре Олон улсын нисэх буудал-Бразил

    3. Кейп Таун Олон улсын нисэх буудал-Өмнөд Африк

    4. Бразилиа Президент Жуселино Кубичек-Бразил

    5. Доха Хамад Олон улсын нисэх буудал-Катар

    6. Осака Итами Олон улсын нисэх буудал-Япон

    7. Вал-ди-Канс нисэх буудал-Бразил

    8. Бело Горизонте Танкредо Невес Олон улсын нисэх буудал-Бразил

    9. Нарита Олон улсын нисэх буудал-Япон

    10. Амами нисэх буудал-Япон

    Cэтгэгдэл бичих