logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Батжаргал
    “Geely”-ийн охин компани дэлхийн нам орбитод 11 хиймэл дагуул хөөргөлөө
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 05 14:45
    361

    Зургийг: Geespace

    “Geely”-ийн зарим автомашин “Geespace”-ийн хиймэл дагуулын холбоог ашиглаж эхлээд байна

    “Zhejiang Geely Holding Group”-ийн охин компани “Geespace”-ийн үйлдвэрлэсэн 11 хиймэл дагуул Сычуань мужийн Шичанг хиймэл дагуул хөөргөх төвөөс сансарт хөөрлөө. Өмнө нь тус компани 2022 оны дунд үед есөн хиймэл дагуул хөөргөж байжээ.

    “Geespace” компани газраас 600 гаруй км-ийн өндөрт хиймэл дагуул хөөргөж, улмаар автомат жолоодлоготой автомашинуудтай холбогдох, түүнчлэн “Geely” компанийн автомашинууд дахь зарим функцийг сансраас дэмжихийг зорьж байгаа аж.

    БНХАУ-ын автомашины зах зээлд өрсөлдөөн ширүүсэж, сансрын дэд бүтэц хөгжихийн хэрээр хиймэл дагуулын харилцаа холбоо хэрэглэгчдийг татах чухал функц болж байна.

    “Geely” компанийн хэд хэдэн цахилгаан автомашин “Geespace”-ийн хиймэл дагуулын холбоог ашиглаж эхлээд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих