
Зургийг: Qilai Shen/Bloomberg
“Apple”, “Nvidia” компаниудын гол чип нийлүүлэгч “TSMC” Аризона муж дахь чипийн үйлдвэрийн төсөлдөө таван тэрбум гаруй ам.долларын Засгийн газрын буцалтгүй санхүүжилт авахаар болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены баталсан “CHIPS" актын хүрээнд чип үйлдвэрлэгчдийг тус улсын нутагт үйлдвэрлэлээ явуулахыг нь дэмжих зорилгоор шууд санхүүжилт олгоход 39 тэрбум ам.доллар төсөвлөсний томоохон хэсэг нь дээрх санхүүжилт болж байна.
БНХАУ мөн чип үйлдвэрлэлдээ 27 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт босгох явцыг эхлүүлснийг ойрын эх сурвалж мэдээлжээ. Энэ нь АНУ-ын хориг, хязгаарлалтыг сөрж, дэвшилтэт технологийн хөгжүүлэлтээ эрчимжүүлэх чиглэлд БНХАУ-ын өнөөг хүртэл татан төвлөрүүлсэн хамгийн өндөр дүнтэй хөрөнгө нь болохоор байна.