logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Тайваньд сүүлийн 25 жилд тохиогоогүй газар хөдлөлтийн улмаас 7 хүн нас барж, 700 гаруй хүн гэмтэж бэртээд байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 03 10:25
    865

    Зургийг: TVBS/AP Photo

    Тайванийн зүүн эргийн бүсэд 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөв

    Лхагва гарагт орон нутгийн цагаар 07.58 цагийн үед Тайванийн зүүн эргийн бүсэд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлтийн улмаас долоон хүн нас барж, гэмтэж бэртсэн хүний тоо нэмэгдэж, 736  болоод байна гэж тус улсын Яаралтай тусламжийн төв мэдээллээ.

    Орон нутгийн өдөр тутмын сонины мэдээлснээр Тароко Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд алхалт хийж байсан гурван иргэн хөрсний гулгалтын улмаас амь насаа алдсан байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд 25 сая хүн үйлчлүүлдэг хот хоорондын галт тэрэгний үйлчилгээ тасалдаад байгаа аж. 

    Газар хөдлөлтийн дараа Тайвань болон Японы Окинава аралд цунамигийн түгшүүр зарлаад байсан ч цуцалж, цунамигийн аюул арилсныг мэдээлсэн байна.

    409744801.png

    Газар хөдлөлтийн голомт Тайванийн Хуалень хотоос өмнө зүгт 18 км зайд байжээ. Чичирхийллийн улмаас тус хотын 20 гаруй барилгад цууралт үүссэн бөгөөд чип үйлдвэрлэгч “TSMC” компани үйлдвэрийн зарим ажилтнуудаа нүүлгэн шилжүүлсэн байна.

    Энэ удаагийн газар хөдлөлт нь 25 жилийн өмнө буюу 1999 онд болсон 2000 гаруй хүний аминд хүрсэн "921" газар хөдлөлтөөс хойших хамгийн хүчтэй нь болохыг Тайванийн Цаг уурын төв мэдээллээ.

    "Өнөөдрийн байдлаар Тайваньд нийт 718 монгол иргэн байнга оршин суугаа бөгөөд газар хөдлөлтийн улмаас хохирсон, гэмтэж бэртсэн монгол иргэн одоогоор байхгүй байна. Газар хөдлөлтийн голомтод хамгийн ойр байрлах Хуалень хотод 28 монгол оюутан суралцаж байгаа ба тус хотод суралцаж буй оюутнуудтайгаа тогтмол холбоотой ажиллаж, нөхцөл байдлыг тухайн бүрт нь тодруулан ажиллаж байна" гэж Гадаад харилцааны яам мэдээллээ. 

    Cэтгэгдэл бичих