
Зургийг: Andrey Rudakov/Bloomberg
Орон орны чинээлэг эрхмүүд, алдартнуудыг татдагаараа алдартай Европын энэхүү үзэсгэлэнт хот улсад нэг сая ам.доллароор 16 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө авч буйг үл хөдлөх хөрөнгийн зуучлагч “Knight Frank” компани судалгаандаа онцолжээ.
Томоохон 30 хотын тансаг зэрэглэлийн шинэ болон хуучин орон сууцны зах зээлийг хамруулсан судалгаанаас харвал энэ нь нэг сая ам.доллароор авч болох хамгийн жижиг талбайд тооцогдож байна.
Жагсаалтын хоёрдугаарт 22 м.кв талбай нэг сая ам.доллар үнэ хүрдэг Хонконг орсон бол гуравдугаарт 32 м.кв талбайгаар Сингапур бичигдсэн байна.

Бодлогын хүү өндөр байсантай холбоотойгоор өнгөрсөн онд дэлхий даяар тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн борлуулалт буурчээ. Хэдий тийм боловч нийлүүлэлт хязгаарлагдмал байснаас үнэ нь өндөр хэвээр хадгалагдсан аж.
Дүгнэлт: Зах зээлийн Топ-5 хувь хэмээгддэг тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр нэг сая ам.доллароор хүссэн орон сууцаа авч чадахгүй нь. Нью-Йоркт бол ийм үнээр 34 м.кв талбайтай тансаг орон сууц авна. Харин Францын нийслэл Парис хотод 40 м.кв, БНХАУ-ын Шанхайд 42 м.кв орон сууц авах аж.
Олон сая ам.долларын хөрөнгөтэй эрхмүүд Монакогийн казино, тансаг хотын амьдрал, бага татварт татагдан үл хөдлөх хөрөнгө худалдан авсаар байна. Ингэснээр тэнд бараа, үйлчилгээний үнэ өсөж, дэлхийн хүн амын нэг хувийг эзэлдэг чинээлэг иргэдийн үл хөдлөх хөрөнгөд зориулах доод зарцуулалт 12.8 сая ам.доллар хүрчээ.