Зургийг: Qilai Shen/Bloomberg
Санхүүгийн тайлан нь хүлээлт үүсгээд буй “Baidu” компанийн хувьцааны ханш өнгөрсөн оны долоодугаар сараас хойш 30 хувиар буураад байна. Энэ нь өрсөлдөгч компаниудтай харьцуулахад тааруу үзүүлэлт боллоо.
“Baidu”-ийн 2023 оны IV улирлын борлуулалтын орлого өмнөх улиралтай харьцуулахад 5.9 хувиар өссөн байх төлөвтэй гэж шинжээчид үзэж байна.
Тус компанийн хиймэл оюуны хөгжүүлэлтийн зардал өндөр байгаатай зэрэгцэн эдийн засгийн нөхцөл байдал сул байгаа нь зар сурталчилгаанаас олох орлогод сөргөөр нөлөөлсөн байх магадлалтай гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаа аж.
“Baidu”-ийн өнгөрсөн оны есдүгээр сард танилцуулсан “Ernie Bot” нь “ChatGPT”-тэй төстэй БНХАУ-ын анхны хиймэл оюуны үйлчилгээ болсон бөгөөд 12 дугаар сарын эцэс гэхэд 100 сая гаруй хэрэглэгчтэй болсон юм. Тус компани хиймэл оюуны давуу талаа ашиглаж хувьцааны ханшийн уналтаа зогсоох сорилттой тулгараад байна.